Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Шуудан" ХК гурван улсын хооронд транзит шуудангийн үйлчилгээг төмөр замаар эхлүүллээ

ikon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Монгол шуудан” ХК нь “МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-аас ОХУ болон Европ руу чиглэсэн интернет худалдааны бараа, илгээмжийг Монголын Улсын газар нутгаар дамжин өнгөрүүлэх үйл ажиллагааг 2016 оноос зохион байгуулан ажиллаж байна. БНХАУ ОХУ болон Европын орнууд хоорондын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд сайжирч байгаа нь интернет худалдааг нэмэгдүүлжээ.

Энэхүү төслийн хүрээнд Монгол шуудан ХК нь ОХУ-ын шуудангийн байгууллага /Почта Россия/, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран уг дамжин өнгөрөх шууданг төмөр замаар тээвэрлэх тээврийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Цаашид Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх транзит шуудангийн хэмжээг тогтмол нэмэгдүүлж, төмөр замын  хуваарийн дагуу шуудангийн вагоноор илгээхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрөх ачаа эргэлт нэмэгдэхээс гадна, Монгол Улс хоёр хөршийн дунд орших газарзүйн байршлын давуу талдаа тулгуурлан ашиг хүртэх эдийн засгийн ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: Монгол шуудан ХК