ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг нээгджээ

ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотын Хууль зүйн товчоонд “Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг” албан ёсоор нээгдлээ.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Зүүн Үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан энэхүү цэгт хандсанаар Монгол иргэд БНХАУ-ын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахаас гадна эвлэрүүлэн зуучлах, мөн төлбөртэй, төлбөргүй өмгөөлөгч авах боломжтой болж байна.
 

Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотод Монгол Улсын 70 гаруй иргэн оршин суудаг. Тус хошууны нутаг дэвсгэрт байрладаг Монгол, Хятадын Бичигт-Зүүн хатавч боомтоор 2017 онд 130 мянган иргэн, 1.3 сая тонн ачаа бараа нэвтэрчээ.

 

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг