Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлний сургалтаар тэргүүлэгч дунд сургуулиуд

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 28
Сурталчилгаа

МОНГОЛ ДАХЬ ХАМГИЙН ТОМ ШАГНАЛЫН САНТАЙ “EDEX SCHOLARSHIP” ENGLISH OLYMPIAD 2018


Олимпиадад тэргүүн байр эзэлсэн сурагч АНУ- д 7 хоног аялах эрхийн эзэн боллоо.

EDEX /Монголын Боловсрол Залуучууд Солилцооны Үндэсний Ассоциаци/ нь Монголын залуучуудад гадаад улс оронд сурч боловсрох, гадаад хэл сурахад нь туслах зорилгоор байгуулагдсан нийгэмд үйлчлэх ууган ТББ юм. Эдүгээ  19 жилийн хугацаанд  Монголынхоо 5800 гаруй залуусыг гадаад улс орны соёлтой танилцах, суралцах өөрийгөө хөгжүүлэх, хэл сурахад нь туслан, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээсэн салбартаа тэргүүлэгч байгууллага болсон.   

Манай байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд ЕБС-ийн сурагчдын англи хэлний мэдлэгийг өсөн нэмэгдүүлэх, хөгжүүлэх, туслан дэмжих зорилгоор жил бүр EdEx Scholarship English Olympiad-ийг 9-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг. Энэхүү олимпиад нь  хамгийн өндөр шагналтай гэдгээрээ бусад төрлийн олимпиадаас онцлогтой юм.

 

Зургаа дахь удаагийн EdEx Scholarship English Olympiad-ийн 11-12-р ангийн төрөлд Шилдэг сургуулийн сурагч Ц.Хулан тэргүүлэн АНУ-д долоо хоног сурч аялах эрх, EDEX Scholarship буюу Америкийн Их дээд сургуулиудад 50-70 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийн 1500 доллар, АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрийн төлбөрийн 1000 доллар, EDEX SCHOOL-ийн Олон улсын Каплан төвийн SAT, TOEFL, IELTS, GMAT, GRE-ийн сургалтын 50 хувийн хөнгөлөлтийн эрхээр шагнууллаа. 9-10-р ангийн төрөлд Хобби сургуулийн сурагч У.Цэлмэг тэргүүлж АНУ-д долоо хоног сурч аялах эрх болон дээрх шагналуудын эзэн боллоо. 

 
 
 
  • 11-12-р анги - Тэргүүн байр. “Шилдэг” сургуулийн сурагч Ц.Хулан
  • 11-12-р анги - Дэд байр. “Шинэ Эрин” сургуулийн сурагч Б.Тэмүүлэн
  • 11-12-р анги – Гутгаар байр “Шилдэг” сургуулийн сурагч А.Жавхлан
  • 9-10-р анги - Тэргүүн байр. “Хобби” сургуулийн сурагч У.Цэлмэг
  • 9-10-р анги - Дэд байр. “Улаанбаатар” сургуулийн сурагч Б.Очир
  • 9-10-р анги – Гутгаар байр “Орчлон” сургуулийн сурагч Б.Амар

Мөн тусгай байранд орсон 30 сурагчид Америкийн Их дээд сургуулиудад 50-70 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийн 400 доллар, АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрийн төлбөрийн 400 доллар, EDEX SCHOOL-ийн Олон улсын Каплан төвийн SAT, TOEFL, IELTS, GMAT, GRE-ийн сургалтын 20 хувийн хөнгөлөлтийн эрхээр шагнууллаа.

 

Түүнчлэн олимпиадад сурагчдаа идэвхтэй оролцуулж Англи хэлний сургалтандаа ач холбогдол өгдөг МОХС, Монгол Тэмүүлэл, Монгол Улсын Консерватори, Шилдэг, Шинэ Эхлэл, Шинэ Эрин,  Олонлог, ӨЗБЛАС, Эмпати, Эрдэнэт хотын Eagle сургууль, Эрдэм ахлах сургууль, Эрдэнэт цогцолбор сургууль, 14-р сургууль, 5-р сургууль, Цайхун Гэгээ, 8-р сургууль болон бусад сургуулиудад талархал илэрхийлье.

Өмнөх жилүүдийн олимпиадын амжилтаас цухас дурдвал, уржнан жилийн “EDEX SCHOLARSHIP” олимпиадын 9-10-р ангийн сурагчдын төрөлд "Хобби" сургуулийн сурагч Ч.Эгшиглэн тэргүүлж АНУ-ын топ сургууль болох Харвардын их сургуулийн “Манлайлагч сурагч” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдан, Нью-Йорк, Бостон хотуудаар аялж, Харвардын их сургуулийн алдартай багш нар, бизнесмэнүүдийн лекцийг сонсож өөрийн мэдлэгт арвин хувь нэмэр оруулж чадсан билээ. Ч.Эгшиглэн одоо Харвардын их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа.

  

 

2015  оны Олимпиадад "Хобби" сургуулийн  сурагч Б.Хатанбүүвэй тэргүүн байр эзэлж АНУ-ын Стэнфордын Их сургуулийн  “Манлайлагч сурагч” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаж, одоо Принстоны Их сургуульд мөн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Манай олимпиад сурагчдын Англи хэлний чадварыг бодитоор дүгнэж өөрийгөө нээн харуулах боломж олгодог нь дээрх амжилтуудаас харагдаж байна.

Ирэх жилийн англи хэлний олимпиадад оролцож өөрийгөө сорихыг хүсч байгаа сурагчид доорх хаягаар холбогдож мэдээлэл аваарай.

 

Монголын Боловсрол Залуучууд Солилцооны Үндэсний Ассоциаци

Хаяг: МУБИС-ын хойд талд, Тайм төвийн 4 давхарт

Утас: 70118020, 95098020 /FB: EDEXMN/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.