Шарлот Хорнетс багийн төвийн тоглогч Дуайт Ховард Лхагва гарагт Брүүклин Нэтс багийн эсрэг хийсэн тоглолтон дээр техникийн алдаа авсан билээ. Энэ нь түүний 2017 - 2018 оны улиралд авсан 16 дах техникийн алдаа байсан бөгөөд НБЭ-ийн дүрмийн дагуу автоматаар нэг тоглолт өнжихөөр болж байна.
Лхагва гарагт хийсэн тоглолт дээр Дуайт Ховард 32 оноо, 30 самбараас бөмбөг авалт хийж, энэ улирлын хамгийн шилдэг тоглолтоо гаргасан билээ. Тэрээр 2010 оноос хойш 30 оноо, 30 самбараас бөмбөг авалт хийсэн анхны тоглогч болсон юм. 2010 онд Кэвин Лав тус үзүүлэлтийг гүйцэтгэж байжээ.
Түүхэн статистик үзүүлэлтээ техникийн алдаагаар мялаасан Дуайт Ховард өнөөдөр Мэмфис Гриззлис багийн эсрэг хийх тоглолтыг өнжиж байна. Хорнетс багийн хувьд Гриззлис баг сул өрсөлдөгч байх нь мэдээж. Учир нь тэд сүүлий 22 тоглолтод 21 хожигдол амсаад байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!