Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна

Б.Ану
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хуралдаанаас албан ёсоор товлогдоогүй байхад энэ сарын 18-ны өдөр "Дүнжингарав" хурдан морины уралдаан гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдаад байна. 

Энэ уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, гурав нь хүнд бэртэл авсан талаар холбогдох төрийн байгууллага мэдээлсэн билээ. Мөн энэхүү уралдаанд Засгийн газрын тогтоол болох 12-оос дээш насны хүүхдийг хурдан морь унуулах зөвлөмжийг баримтлаагүй нь тодорхой болсон. 

Тухайлбал бэртсэн хүүхдүүдэд 11 настай хүүхэд байгаа юм. 

Мөн энэ уралдааныг оройн цагаар буюу үзэгдэх орчин муудсан, тоосжилт ихтэй үед явуулсан зэрэг хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулах олон ноцтой алдаа гаргаад байна. 

Энэ талаар iKon.mn сайт асуудлыг хөндөн бичихдээ УИХ-ын дарга, МАН-ын дарга асан, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболд, түүний хүү Э.Анар нарыг буруутган бичсэн. Тэгвэл энэхүү уралдааны талаар тодорхой мэдээлэлгүй байсан гэж М.Энхболд өөрийн олон нийтийн сүлжээ дэх албан ёсны хаягуудаараа түгээгээд байна. 

Тэрбээр "Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.

Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно" гэжээ.