БНСУ-ын Инчон хот дахь анагаах ухааны Кил эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдэд амжилттай мэс засал хийсэн баярт мэдээг дуулгалаа.
Тус эмнэлгийн эмч нар өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод ирэхдээ тархины эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг хийсэн юм.
Энэ үеэр Монголд эмчлэгдэх боломжгүй есөн хүүхдийг өөрийн зардлаар Солонгост үнэгүй эмчлэхээр болсон байна.
Тэдний амалсан ёсоор тархины эмгэгтэй хүүхдүүд өнгөрсөн сард хагалгаанд орж, эрүүл саруул болон эх орондоо ирэхэд бэлэн болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|