• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн Солонгос хэлний шалгалтын бүртгэл эхэллээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэлийн тухай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа дараах мэдээллийг өгчээ. 

Тэрбээр 2018 оноос Гадаадын ажиллах хүч сонгон шалгаруулах онооны тогтолцоонд шилжиж буй тухай онцолсон байна.

Шалгалтын тухайд:

  • Өнгөний харалган илрүүлэх тест (бүртгүүлэх мөн ярилцлагын үед)
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт
  • Ур чадварын шалгалт (бие бялдар, ярилцлага; бичиг баримт-бүртгүүлэгч бүрээс шаардахгүй)-ын тухай мэдээллийг хүргэв.

Мөн сонгон шалгаруулалтын онооны тогтолцоотой холбогдуулан энэ жилийн шалгалтын босго өндөрссөн тул Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх иргэдийг хичээнгүйлэн бэлдэхийг зөвлөж буй юм. Эс бөгөөс бүртгүүлэх иргэнд санхүүгийн болон цаг хугацааны үргүй зардал гарч болохыг анхааруулжээ.

БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

ШААРДЛАГАТАЙ ЛИНКҮҮД:

2018 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд явагдах ба бүртгүүлэх газрын мэдээллийг
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/766

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох бүртгэлийг зохион байгуулах тухай:
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/764

Онооны тогтолцоо гэж юу вэ?
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/765

Хураамж:
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/738

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ:
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/730

Булган аймагт бүртгүүлэх иргэдийн анхааралд:
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/769

 

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Mrs Jane. [102.166.2.226] 2018/5/14
Би хэдэн сарын өмнө ажилаа алдсан бөгөөд би нэрээ хэдэн зуун доллартай байсан. Би мөнгө олох арга замыг эрэлхийлж байсан бөгөөд энэ хуудсанд google-ээс татагдсан. Эхлээд би сэтгэл гонсгор байсан ч би үүнийг туршиж үзсэн. Би 10,000 фунт стерлингийн хоосон карт захиалж, картаа К CA-д хүргэсэн. Би сонирхолтой байсан болохоор босож, АТМ-д хурдан очиж, тэр өдөр 10500 еврогоо буцааж чадсан юм. Миний карт хоёр өдрийн дараа ажиллахаа больсон ч нийтдээ 20500 еврог татгалзсан. Маш их баярлалаа, би илүү их захиалах болно. Инженер дээр хүрэх харилцах мэдээлэл байна: rickatmcardoffer@gmail.com ба ядуу бүрээс маш их баярлалаа
1 | 0 Хариулах
Kk [103.212.118.97] 2018/3/5
Yadaj ulaanbaatar, darxan, erdenetiin xemjeend dund surgiuliudad solongos xel zaadag bolvol yaasan yumde. Oros xeliig xasad.
2 | 0 Хариулах