Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Н2 виз мэдүүлэх ерөнхий журам

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ГХЯ-ны Консулын газар 2 дугаар сарын 26-ны өдөр “АНУ-ын Н2 визний хөтөлбөрт хамрагдах” сэдвээр форум зохион байгуулав.

Форумын үеэр АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ж.Спэлберг, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УПЕГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар мэдээлэл хийсэн байна.

Тэд монгол иргэдийг Н2 виз хөтөлбөрт хамруулах боломжийг нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, Америкийн болон Монголын эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн чиг үүргийг тодорхойлох, хууль бус визийн зуучлалтай тэмцэх зэрэг асуудлаар санал солилцжээ.  

Форумд ХЗДХЯ, УПЕГ, ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албаны хүмүүс болон АНУ-д оюутан солилцоо, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг компанийн төлөөлөл оролцов. 

Форумд оролцсон байгууллагуудын мэдээллийг нэгтгэж иргэдэд зориулсан мэдээлэл гаргах болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Монгол иргэдэд хөдөө аж ахуйн бус улирлын чанартай виз олгохоор болсноо энэ оны нэгдүгээр сард АНУ-ын ЭСЯ-наас зарласан билээ.

Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг "H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай.

Харин H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахад ашиглагддаг. 

H-2A визэнд дугаарын хязгаарлалт байхгүй бөгөөд H-2B виз дугаарын хязгаарлалттай. 

Гуравдугаар сарын 1-нээс H-2B виз олгож эхэлнэ. 

Харин H-2A визийн хувьд дугаарын хязгаарлалт байхгүй учир хэзээ ч мэдүүлж болно. 

Энэ жилийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн жагсаалт энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 17 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ" гэж мэдээлж байсан.

Мөн Америкт ажиллах эрхтэй Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг тус ЭСЯ-наас олон нийтэд хүргээд байгаа юм.