Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн хууль түргэн авахуулах нь

П.Ядамдорж, Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 13
Өдрийн шуудан
Зураг зураг
Энэ сарын 15-н гэхэд 2014 оны Улсын төсвийн тухай хуулийг баталсан байх учиртай

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 13.

Хууль ёсоор бол нөгөөдөр буюу энэ сарын 15-н гэхэд 2014 оны Улсын төсвийн тухай хуулийг баталсан байх учиртай. Хуулийн хугацаандаа долоо хэмжиж нэг огтолсон чанартай сайн төсөв батлах нь Монголын парламентын ажил хэрэгч, чадварлаг байдлын нэг илэрхийлэл болж харагдана.

Гэвч хугацаа бага үлдсэн. Хэвлэл мэдээллийнхний онцолж байгаагаар 2014 оны Төсвийн хуулийг “гүйлгэж хараад” батлах ганц зам л байх шиг байна. Ингэвэл “бушуу туулай борвиндоо баастай” гэгч болж мэднэ. 

2013 оны Улсын төсвийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 9 гэхэд баталж байсантай жишвэл энэ жил төсвийн хэлэлцүүлэг оройтож байна гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн жил Улсын төсөв болон түүнийг дагалдсан хуулийг дөрөв дэх удаагийн хэлэлцүүлгээр баталж байсан билээ.

2013 оны төсвийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, Ерөнхий сайдын багцын 50 тэрбум гэхчлэн тодорхой болгох олон асуудал байсан ч хуулийн хугацаанаас бараг 10-аад хоногийн өмнө гурав дахь хэлэлцүүлгээ хийчихсэн байсан.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил манай хууль тогтоогчид цаг хожиж, хуулийн чанар чансаа талдаа чамгүй цаг хугацаа зарцуулсан гэсэн үг.

АН-ын эрх барьсан анхны жилийн төсөв болоод ч тэрүү нухацтай, хэлэлцэж хэрхэндээ чамбай төсөв баталсан хэмээн тухайн үед дүгнэж цэгнэж байв. Гэлээ гээд дутуу дулимаг зүйл бас л байсан. Их Хурлын эрхэм гишүүд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага, хөрөнгө оруулалт, экспортын үнэ ханш зэргийг урьдчилан харж, нөлөөллийг нь бүрэн тооцож чадаагүй. Энэ хэрээрээ энэ жилийн төсөвт хүндрэл гарч, орлогын бүрдүүлэлт бүдэрчихээд байгаа.

Өчигдөр Төсвийн байнгын хороо 2014 оны Улсын төсвийн хууль болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Төсвийн байнгын хорооны хуралдаан /2013.11.12/

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б. Болорын танилцуулсан Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс хуралдаанд оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 100 гаруй саналын томъёоллоор санал хураалгаж байна билээ. Ийн хугацаа тулчихаад байхад зарчмын зөрүүтэй саналууд ч нэг мөр болоогүй, түргэн шүүрхий “субботник”-ийн хэлэлцүүлэг Их Хурлын танхимд шуурч байгаа бололтой.

Өчигдөр 2014 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусган нэгдсэн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо гэж мэдээлсэн. Арай гэж Байнгын хорооны гараасаа гарч нэгдсэн хуралдаанд орохоор болж байгаа нь энэ. Нэгдсэн хуралдаан нэг л өдөр хэлэлцэнэ, өөр цаг хугацаа байхгүй юм чинь ингэхээс ч н өөр аргагүй. Ийм нэг цагийг нь тулгаж байгаад экспресс маягаар ирэх жилийн төсөв амилах төлөвтэй.

2014 оны төсвийг хэлэлцэх үеэр “Авлигажсан төсөв” гэсэн үг хэллэгийг шинээр оруулж ирлээ. Төсвийн хулгай байгааг олж харсан нь энэ жилийн хамгийн гол олз байж мэднэ. Ингэснээр төсвийн хэлэлцүүлэгт шинэ уур амьсгал, чиг хандлага орж ирж байгаа нь сайн хэрэг. Дараа дараагийн он жилүүдэд төсвийг сэм “авлигажуулдаг” муу аргаас салах эхлэл болж байх шиг байна.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтаас урьдын адил “авлига” үнэртэж эхэлжээ. Иймд УИХ 289 объектыг аудитын байгууллагаар хянуулахаар өгсөн.

Мөн АТГ-т ч хандсан сурагтай. Олон жил баригдаж байгаа хэрнээ он дамжсаар анхны төсөвлөсөн үнэ өртөг нь жилээс жилд хэд дахин нэмэгдэж байдаг 181 объектын 2014 оны төсөвт суусан хөрөнгө оруулалтыг нь “царцаая” гэсэн шийдвэрт хүрсэн. Эдгээрээс 46-г нь бүр мөсөн зогсоохоор яригдаж байна. Энэ жилийн төсвийн хэлэлцүүлгийн шинэ хандлага энэ болж байна.

2014 оны төсвийн хэлэлцүүлгээс харвал ирэх жил манай улс 7.2 их наяд төгрөгийн зарлагатай, 6.8 их наядын орлоготой байх юм байна. Харин алдагдал нь 410 тэрбум төгрөг байхаар тооцжээ.

Өнгөрсөн жилийн төсвийг батлах үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 2013 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7.088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, нийт зарлага 7.444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, алдагдал 356.3 тэрбум төгрөг болж байгааг тайлбарлаж, энэхүү хууль нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангаж байгааг онцолж байсан билээ.

2013 оны төсвийг бүсээ чангалах бус эдийн засгаа тогтвортой авч үлдэх бодлогод чиглэсэн гэдгийг гишүүд тухайн үед онцолж байсан. Үнэхээр ч энэ оны хувьд эдийн засгийн орчин туйлын таагүй байсан ч ямар нэг хүндрэл эрсдлээс холуур өнгөрч байна.

Эдийн засаг нь уул хамааралтай манай улсын хувьд экспортын дэлхийн зах зээлийн үнэ ханшаас олон юм шалтгаална. оны төсвийн төсөөлөлд зэс боловсруулсан нүүрс 115.2, коксжих пс 81.6 ам.доллар байхаар тооцсон байгаа.

Үүнийг 2013 оны төсвийг боловсруулахдаа зэсийн дэлхийн зах зээлийн үнийг 8152, боловсруулсан нүүрсийг 161.2, коксжих нүүрсний үнийг 96.7 ам байхаар тооцсонтой жишвэл нэлээд даруухан төсөөлөл болж харагдаж байна.

Зураг