Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ

ikon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 2-р сарын 19-ний өдөр эхэлж, 3-р сарын 19-ний өдрийн 00:00 цагт дуусах болно. Шалгалтын бүртгэл http://shalgalt.itpd.mn хаяг дээр явагдаж байна.

ЗААВАР:

Дараах иргэд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлнэ. Үүнд:

  • Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч 
  • Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан 
  • Багшлах эрх нь цуцлагдсан иргэд

Шалгалтад бүртгүүлэх материал:

  1. Багш мэргэжлийн бакалаврын  дипломын сканердсан файл жич: Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.Мөн өмнөх мэргэжлийн бакалаврын дипломын мэдээллийг оруулна.
  2. Шалгалтын хураамж 35,000 /гучин таван мянга / төгрөг төлсөн банкны хуулга сканердсан файл. Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ.  Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Гүйлгээний утга: Овог, нэр, РД 
  3. Чээж зураг файлаар

Анхаарах зүйлс 

  • Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байлгахад анхаарна уу. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
  • Магистрын диплом оруулахгүй болохыг мэдэгдье. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
  • Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй байхыг хүсье.
  • Онлайнаар бүртгүүлсний дараа өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгаарай.

Бүртгүүлж дууссаны дараа http://esurgalt.itpd.mn цахим хуудас дээр шалгалтад бэлтгэх онлайн сургалтад хамрагдах аж.

 

 

Эх сурвалж: БСШУСЯ