ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон 800 сая ам.доллараа юунд зарцуулснаа мэдэхгүй байна

Э.Мөнхзаяа
2018 оны 2 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Пентагоны хамгийн том бүтцийн нэг Ар талыг хангах газар 800 гаруй сая ам.долларыг хаана, юунд зарцуулснаа тайлбарлаж чадсангүй. Энэ талаар “Ernst & Young” компанийн аудитын тайлан гэрчилж байна. Тайлангаас үзэхэд тус газар томоохон төслүүдийнхээ баримтыг хангалттай бүрдүүлж өгч чадаагүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Батлан хамгаалах яам тайлан тооцоо сул байвал 2018 оны өндөр төсвөө авч чадах болов уу гэж сандралдаж эхэлжээ.

Пентагоны газрын гаваар орсон мэт хэдэн сая ам.долларын талаар RT дараах материалыг бэлтгэжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны Ар талыг хангах газар (DLA) буюу тус байгууллагын хамгийн том хэлтсийн нэг нь 800 гаруй сая ам.долларыг юунд зарцуулснаа аудиторуудад тайлагнаж чадсангүй. Энэ талаар “Ernst & Young” компанийн 2017 оны арванхоёрдугаар сард гаргасан тайлан харуулж байна.

“Аудиторуудын хэлснээр тус газар мөнгөө юунд үрсэн талаар хангалттай үндэслэл гаргаж чадахгүй байлаа" хэмээн тайланг гаргалцсан нэгэн эрхэм “Politico” сэтгүүлд мэдээлжээ. Ар талыг хангах газар бол Америкийн армидаа “супермаркет” нь гэсэн үг. Энд 25 мянган хүн ажиллаж, өдөр бүр газрын, агаарын болон тэнгисийн хүчнээс, мөн холбооны бүтцээсээ ирсэн 100 орчим мянган захиалгыг биелүүлдэг. Аудитын мэргэжилтнүүдийн баталснаар тус салбар хэлтэс зарим төслийн баримтыг олж, гаргаж өгч чадаагүй байна.

Харин АНУ-ын армийн инженерийн корпусын барилгын ажил, бусад хэлтсийн 465 сая ам.долларын өртөгтэй төсөл нь тайлан тооцоо буруу хийгджээ. Мөн 384 сая ам.долларын барилгын үргэлжилсэн төсөлд ч зохих баримт дутуу байв. Үүнээс гадна удирдлагын компьютерийн системийн тоног төхөөрөмжийн ашиглалтын тухай мэдээлэл олдоогүй байна. Энэ мэдээлэлд уг нь 100 орчим сая ам.доллар зарцуулсан аж.

DLA үүнд санаа зовохгүй байна

DLA аудитын шалгалтын үр дүнд огт санаа зовохгүй байна. Тус газрын тэргүүн Даррелл Уильямс хэлтсээ яамныхаа хамгийн нүсэр, хүнд бүтэцтэй болохоор иймэрхүү дутуу дулимаг зүйл гарах нь хэвийн зүйл гэжээ.

“Анхан шатны аудит бидэнд санхүүгийн урсгал үйл ажиллагаагаа хараат бусаар харах боломжийг олголоо. Бид үүссэн алдаа дутагдлаа арилгаж, DLA-гийн ажиллагаан дахь дотоод хяналтаа бэхжүүлэх болно. Бид эхний шатанд аудитын “цэвэр" дүгнэлт гарна гэж угаасаа хүлээгээгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Харин одоо тус байгууллагын чухал асуудал нь үйл ажиллагаагаа цэгцлэх гэж Уильямс онцлон тэмдэглэсэн байна.

Салаан завсраараа урсгасан мөнгө

Үүний зэрэгцээ Америкийн зарим улстөрч аудитын тайлантай холбогдуулан Пентагоны зардал үр дүнтэй байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Тэр тусмаа 2018 оны санхүүгийн жилд тус яаманд асар их буюу 700 тэрбум ам.доллар төсөвлөхийг сайшаасан билээ.

“Хэрвээ та бүхэн мөнгөө хааш нь юунд зарцуулсныг мэдэхгүй байгаа бол аудитын шалгалтыг давж чадахгүй шүү дээ” хэмээн Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Чак Грассли мэдэгджээ. Санхүүгийн хорооны дарга байсан Грассли нь Пентагонд аудитын шалгалт оруулах санаачилгыг гаргасан хүмүүсийн нэг юм. Өнгөрсөн сарын эхээр энэ шалгалтад ороход бэлэн гэж Батлан хамгаалахын сайдын санхүүгийн асуудал эрхэлсэн орлогч Дэвид Норкуист мэдэгдэж байв. Норкуистын тооцоолсноор шалгалт явуулахад 367 сая ам.доллар
шаардлагатай гэж байв. Үүнээс гадна илэрсэн асуудлыг арилгахад 550 орчим сая ам.доллар хэрэгтэй гэжээ.

Эргэлзээтэй зардлууд

Америкийн Батлан хамгаалах яам зардлаасаа болоод нэг бус удаа ийм таагүй байдалд орж байгаа юм. Тухайлбал 2016 оны арванхоёрдугаар сард сенатч Жон Маккейн батлан хамгаалахад зарцуулсан төсвийн 13 тэрбум орчим тэрбум ам.долларыг зорилгогүй үрсэн нь илэрсэн билээ. Энэ мөнгөний нэг сая орчим ам.долларыг нь цэргүүд стриптиз клуб, казинод үржээ. Үүнээс гадна Пентагон 2014-2015 онд Корнеллийн их сургуулийн эрдэмтдэд Гамбийн уутат хархны зан авирыг судал гэж 1.3 сая ам.долларын шагнал. өгчээ. Уг нь энэхүү хархыг албаны нохдын оронд мина, тэсрэх материал хайхад ашиглахаар төлөвлөж байлаа.

Харин 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын БХЯ харь гарагийн тухай мэдээллийг цуглуулах зорилготой хөтөлбөр байсныг баталсан. Энэ зорилгоор нийт 22 сая ам.доллар зарцуулжээ. The Advanced Aviation Threat Identification Program буюу AATIP хөтөлбөрийн хүрээнд Америкийн батлан хамгаалах байгууллага үл тайлагдах нисдэг объектуудыг судлах, агаарын өмнө нь тайлж тогтоогоогүй үзэгдлийг судалсан билээ.

Пентагон үнэхээр AATIP хөтөлбөр байдаг тухай үнэнийг“Тhе New York Times’’, "Politico” зэрэг хэвлэлүүдэд гарсны дараа л мэдэгдсэн юм. Тус хэвлэлүүдэд гарсан мэдээллээр энэ хөтөлбөр 2007-2012 онд байсан бөгөөд үүнийг албан ёсоор хэн ч мэдэгддэггүй, зөвхөн Пентагон, АНУ-ын Засгийн газрын цөөн хэдэн хүн л мэддэг байв.

AATIP хөтөлбөрийн удирдагчаар цэргийн тагнуулын хэлтсийн алба хаагч Луис Элезондо ажилладаг байсан бөгөөд түүний ажлын байх Пентагоны С хэсгийн тавдугаар давхарт байрладаг байжээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [138.197.160.121] 2018/2/7
Та нарт тархи яагаад байдаггүй юм бол. Том хошноготой болхоор тархины хэрэг байхгүй байхаа даа. Оросуудыг муулаад байхаар бөгс чинь томроод л тархи нь жижигрээд л. Жинхэнэ мангар гарууд. Ккккк
0 | 0 Хариулах
Зочин [138.197.160.121] 2018/2/7
хайртай дуртай америк сайтууд руу оролдоо даанч чаавас та нар ганцч өгүүлбэр орчуулчихаж чадах амьтан та нар дотор байхгүй л дээ.. арчаагүй царайлаад хүн муулж суухаас хэтрэхгүй чадал чансаагүй өрөвдөлдээ гарууд юм даа
0 | 0 Хариулах
Зочин [138.197.151.5] 2018/2/7
Юугаа дэмийрээд байгаан!!! 18 ТРИЛЛИОНЫ ӨРТЭЙ БАЙЖ. УУЧЛААРАЙ ӨНӨӨДӨР 20,6 ТРИЛЛИОН БОЛЧИЖ. ЖИЛД 1-2 ТРИЛЛИОНООР ӨР НЬ НЭМЭГДЭЖ БАЙНА. ЗҮГЭЭР Л ИДЭЖ УУГААД Л ДҮЛЖ БАААГААД Л БАЙНА. 800 САЯ ЮУ Ч БИШ ГЭХ ШАААДАГ ГАР ВЭ? ЧИ!!!
0 | 0 Хариулах
Зочин [138.197.174.79] 2018/2/7
Үнэн. Америкт ялзарсан өртэй улс орон хэрэгтэй. Улсыг н тасдаж авах хүсэл.ийм үг байдаг. (((Чи бидний хий гэснийг хийлдээ. Яахав Калифорнид нэг хоёр эдлэн газар байшин ав. Хүүхдүүд чинь үл хөдлөх хөрөнгийн наймаа хийг бид дэмжье.татварын дарамт учруулахгүй харин дээрээс (америк)өгсөн дүрмээр ажилла.))улсаа биш өөрийн хойч үр хүүхдээ бод.гэх. ийм маягаар Монгол төрийн хувалзууд ажиллаад байгаа шүү.ОРОСУУД бидэнтэй 70 жил байх хугацаанд тийм араншин гаргаж байгаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [178.62.48.28] 2018/2/7
ӨНӨӨГИЙН ЭНЭ МУХАРДЛЫГ ШИЙДЭЖ ДОЛЛАРЫГ АВРАХ ЦОРЫН ГАНЦ ЗАМЫГ ТЭД ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ДАЙН ӨДӨӨХ ГЭЖ ХАРЖ БАЙНА! Чухамдаа АНУ тэргүүтэй Барууны гүрнүүд ингэж томоохон өрсөлдөгч нарынхаа газар нутаг дээр том хэмжээний дайн дэгдээж тэднийг сулруулж үгүйрүүлж байж л тэднээр энэ асар их өрөө цайруулах боломжтой юм. Өнөөдөр тэд ОХУлсыг "золигт гаргахаар" зорьж байгаа, харин маргааш Хятадын ээлж ирэх болноо! Харин бусад жижиг улс үндэстнүүдийг тэд ардчилал, зах зээл, хүний эрх гэдэг сүмсээр даруулан чөлөөт зах зээлийн хатуу араагаараа зажилан залгиж орхих болно....
0 | 0 Хариулах
Зочин [124.158.78.5] 2018/2/7
Оросын төлбөртэй сэтгэгдэл бичигч троллоо? Танай орос чинь АНУ ганцхан муж Калифорны эдийн засагаас ч жижигхэн. Зөвхөн энэ муж эдийн засагийн нийт хэмжээгээрээ дэлхийд 7-д жагсдаг юм. Оросууд та нар яаж бархираад хүний хөгжлийг түүчээлж яваа ард түмэн улсыг гутааж чадахгүй. Монголын хөгжилд гай болохгүй зай болбол танай оросын Алс Дорнод Сибирийн аюулгүй байдалын чинь ганц батлагаа болно. Гэхдээ оросуудад тийм алсыг харсан ухаан байхгүй л дээ. Төрөлхийн дурак малнууд.
2 | 3 Хариулах
Зочин [138.197.174.79] 2018/2/7
калифорний; тексаас мужууд АМЕРИКАААС хамгийн түрүүнд салахын түүүс болсон мужууд байдаг юм. АНУ д ямар нэг асуудал гарвал ТУСГААР ТОГТНОЛОО хамгийн түрүүнд зарлахаар бэлдэснэээ мужийн хууль тогтоомжиндооо тусгасан байдаг юм. Ийм мужийг АНУ ын муж гэхэд ч хэцүү шүү. Нэг л их баян цатгаланг нь гайхсан угаадас горьдсон гөлөг минь эр хүн шиг байгаач чи.
1 | 0 Хариулах
Зочин [46.101.129.23] 2018/2/7
114 триллион долларын асар өндөр энэ “цамхаг” бол Америкийн 600 гаруй нийгмийн тэтгэмжийн хөтөлбөрүүд ба ажилгүй иргэд, цэргийнхэндээ цалин тэтгэвэр тэтгэмж тавьж санхүүжүүлж байгаа өнөөгийн нөхцөлд төлөх ямар ч боломжгүй болчихоод байгаа тэр мөнгөний хэмжээ - төлбөрийн үүргүүд нь юм. Чухам энд л дэлхийн өнцөг булан бүрд дайн дажин өдөөсөөр ирсний гол шалтгаан нуугдаж байгаа! Ийм их зээл өгдөг /тийм их доллартай/ газар хаана байдгийг одоо та бүхэн ойлгосон биз ээ? Долларын аалзны сүлжээнд "ардчилал чөлөөт зах зээл"-ийн уриан доор орооцолдож шим шүүсээ соруулж байгаа дэлхийн улс орнууд ч өөрсдөө асар их өрөнд уначихаад байгаа ба тэд хэнд ер нь өртэй гэдгийг та бүхэн одоо ойлгов уу?
0 | 0 Хариулах
Зочин [46.101.129.23] 2018/2/7
Мэдээж хэрэг, удалгүй Холбооны нөөцийн систем нэртэй хувийн төв банк нь энэ их долларыг АНУлсын үндсэн хуулиас "эрх чөлөөтэйгөөр" хэвлэж !? Америкийн холбооны засгийн газарт хүүтэй зээлдүүлсэн !? бөгөөд америкчууд энэ цаасан мөнгөөрөө бусад улс ард түмнүүдийн байгалийн нөөц баялаг ба хөлс хүч, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөөр бүтээсэн үр шимийг "чөлөөтэй" солин авч "хүний эрх"-ээ эдлэн чөлөөтэй зарцуулсан билээ. 2011 оны 7 ба 8-р сарынх шиг яг ийм дампуурлын өмнөх байдал - эмгэнэлт жүжиглэл 1913 оноос хойш АНУлсад нийт 80 гаруй удаа тохиолдоод байгаа аж...
0 | 0 Хариулах
Зочин [46.101.129.23] 2018/2/7
2011 онд АНУлсад болж байсан нэгэн үйл явдлыг зунжингаа хэвлэлүүдээр шуугиад байсныг санаж байна уу? Тэр үед АНУлс даяараа "black out"-д орж бүх амьдрал нь бараг таг зогсож эхэлсэн ба хэрэв 2011 оны 8-р сарын 02-ноос өмнө 1,7 их наяд доллар олохгүй бол цалин тэтгэвэр тэтгэмж тавих, цэргийн баазуудаа, америкийн зүсэн бүрийн байгууллагуудаа санхүүжүүлэх зэрэг мөнгө байхгүй гэж байсан билээ. Энэ байдал нь АНУлсын засгийн газар хуулиар хүлээсэн зардлуудаа санхүүжүүлэх мөнгө байхгүй, үүний тулд заавал “олох” шаардлагатай гээд байсан, өөрөөр хэлбэл төсвийн алдагдлаа нөхөх (хууль болгож төлөвлөсөн зардлуудаа санхүүжүүлэхэд дутагдаж байгаа мөнгө гэсэн үг) 1,7 их наяд доллар нэмэлт зайлшгүй хэрэгтэй болоод байсан гэсэн үг юм. Хэрэв ийм их мөнгийг хаа нэгтээгээс олохгүй юм бол АНУлс дампуурах нь гэж байсан билээ.
0 | 0 Хариулах
Зочин [46.101.129.23] 2018/2/7
Гэвч ийм их, үүнээс ч их мөнгийг электрон мөнгөн шилжүүлгээр хилийн чанад уруу офшоруудуугаа гулгуулан зальдаг аргуудыг бас олныг бодож олсон байгаа... Үүнийгээ тэд чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж нэрлэж энэ шударга бус системээ жирийн хүмүүст ойлгуулахаас зайлсхийж экономикс, маркетинг, корпорацийн санхүү гэх мэт цэвэр тархины угаалгаа заалгадаг бөгөөд ингэж харийн энэ боолчлолын системд үйлчилдэг дотоодын урвагчдыг байнга бэлтгэж байдаг. Энэ бол Гуравдахь ертөнцийн гэж тэдний нэрлэдэг ядуурч туйлдсан улс орнуудын ард түмнүүд өнөөдөр асар их ядуу буурай байгаагийн хамгийн гол ҮНДСЭН шалтгаан юм...
0 | 0 Хариулах
Зочин [178.62.108.129] 2018/2/7
Өнөөгийн Барууны орнуудын дийлэнх иргэд нь өрийн боолчлолд хэдийнэ орсон байгаа учраас ядаж ажлаа алдахгүй байхын тулд тэд дуугаа "эрх чөлөөтэй" хамхиж суухаас өөр аргагүй байгаа. Мөн тэдний олонхын тархийг олон жилийн турш бүрэн угаасан, огт байхгүй аюулаар байнга айлгаж энэ хоосон аюулыг "үүсгэгчдийг" үзэн ядуулж ирсэн байгаа тул тэдний олонх нь юуны эсрэг яаж тэмцэхээ ч мэдэхгүй болсон байгаа нь саяхны "Окупай Уорлд Стриит" хөдөлгөөний үеэр тэдний тэмцэл мухардалд орсноор дахин нэг удаа ил болсон билээ.
0 | 0 Хариулах
Зочин [178.62.108.129] 2018/2/7
Өнөөгийн Барууны хөгжингүй гэдэг орнууд бол долларын эздийн энэ бялуунаас ямар нэг хэмжээгээр хүртэгчид, тэд дэлхийн бусад улс түмнүүдээс хувийн банкируудынхаа цаасан евро, цаасан франк, цаасан иенээр бодит баялагийг нь эрдэм мэдлэгийг нь ажиллах хүчийг нь сольж авдаг, тэдний ардчилсан гэгч сонгуулиар гарч ирсэн гэх эрх баригчид улстөрчид нь үнэн хэрэг дээрээ доллар хэвлэдэг ХНС банкинд хөлслөгдсөн түр менежерүүд нь юм. Чухамдаа ийм цаад шалтгааны улмаас л тэд одоо дэлхийн бусад улс үндэстнүүдийн эсрэг Америктай "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" байгаа юм аа!
0 | 0 Хариулах
Зочин [178.62.108.129] 2018/2/7
Өрийн пирамид бол яг хар тамхичин шиг дараачийн ээлжит тунг гудрахгүй эсвэл тариулахгүй бол амь тавих - нурах унах тавилантай. Ийм учраас л АНУлс 1776 оноос хойш 2017 он хүртэл 240 гаруй удаа жил бүр хүн төрлөхтний эсрэг шинэ дайн дэгдээж тухайн нэг улсыг - тухайн ард түмний эд хөрөнгө өмч баялагийг "ардчилал, хүний эрхийг хамгаалах, химийн зэвсэг хэрэглэсэн дарангуйлагчаас нь чөлөөлөх" гэх мэт зохиомол хулхи шалтгаар дайран орж цөлмөж улс орныг нь самарсаар байгаа...
0 | 0 Хариулах
Зочин [178.62.108.129] 2018/2/7
Энэхүү бусдын баялаг хөдөлмөрийн үр шимээр зээлийн найр хийж байгаатай ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх мэтийн хов хоосон уриа лозунгууд нь ямар ч хамаагүй байдаг бөгөөд энэ уриа лозунг бол тэдний энэхүү шударга бус "чөлөөт наймаа"-г нь буюу үнэндээ бол орчин үеийн далд боолчлолыг нь хадгалж байхад чиглэсэн үзэл суртлын зэвсэг төдий юм! Чухамдаа энэхүү шударга бус тэнцвэргүй наймаагаа цаашид ч тулгасаар байхын төлөө АНУ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт элдэв хулхи шалтгаар цуст дайн дажин өдөөж энэхүү шударга бус наймааг нь эсэргүүцэгчдийг "дарангуйлагч, цуст диктатор" гэх мэт хоосон хулхи шошго нааж байгаад зэвсгийн хүчээр дарах гэж оролдож байгаа юм аа!...
0 | 0 Хариулах
Зочин [149.202.202.78] 2018/2/7
Үүний дараа тэд хамтран тагнуул зэвсгийн хүч болон хавтгай суртал ухуулгаараа тархи угааж байгаад энэхүү хувийн өрийн бичиг - "цаасан" доллараараа дэлхийн бусад улс үндэстнүүдийн байгалийн баялаг, хүмүүсийнх нь ажиллах хүч, эрдэм мэдлэг, ур чадварыг сольж "эрх чөлөөтэй"-гөөр ЗЭЭЛ-ээр идэж ууж эдлэж хэрэглэж байгаа учир одоохондоо ийм элбэг дэлбэг, баян тансаг мэт байгаа юм аа!
0 | 0 Хариулах
Зочин [149.202.202.78] 2018/2/7
Энэ бол АНУлсад зөвхөн байрладаг, Холбооны Нөөцийн Систем нэртэй хувийн эздийн хувийн банкны өрийн бичиг - мөнгөн тэмдэгтүүдийн нэг юм. Чухамдаа хувийн банкеструудын өрийн бичгүүд л өнөөгийн дэлхийн улстөр, мөнгө санхүү, эдийн засгийг өөрөөр хэлбэл Дэлхий нэртэй манай гаригийг өнөөдөр бүрэн эрхшээлдээ оруулсан байгаа. Манайхны ам.(америк) доллар гэж буруу ярьдаг, бүүр буруу ойлгодог, хувийн банкеструудын энэ өрийн бичиг - долларыг оргүй хоосноос /ямар ч баталгаагүй гэсэн үг!!!/ тэд хэрэгцээнийх нь хирээр хэвлээд энэ "цаасан бүтээгдэхүүнээ" АНУлсын холбооны засгийн газарт ХҮҮТЭЙ зээлүүлдэг!
0 | 0 Хариулах
Араб дахины үг [149.202.202.78] 2018/2/7
Арми ч нэвтэрч чадахгүй цайз-улсыг алт ачсан илжгээр сэт татдаг.
0 | 0 Хариулах
Зочин [149.202.202.78] 2018/2/7
Доллар бол манай зэвсэг, харин үүсгэж буй асуудлууд нь танайх! АНУлсын сангийн сайд Джон Коннели, 1971 он
0 | 0 Хариулах
Зочин [191.101.30.254] 2018/2/7
ТҮҮХЭН ҮНЭНИЙГ ОГТ МЭДЭХГҮЙ БАЙХ "ЭРХ ЧӨЛӨӨ"-ТЭЙ БОЛСНЫ ТӨЛБӨР БОЛ ОДОО ӨӨРСДӨӨ БҮХ ЮМАА ЭВДЭН БУСНИУЛСАН - ЭДИЙН ЗАСГАА АЛУУЛСАН - 21 ТЭРБУМ АМЕРИК ДОЛЛАРЫН ӨНДӨР ХҮҮТЭЙ ДӨНГӨ ХҮЗҮҮНДЭЭ ЗҮҮЛГЭСЭН ӨНӨӨГИЙН МУХАРДСАН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БАЙДАЛ МӨН!
0 | 0 Хариулах
Баялгын сан нету [66.181.185.177] 2018/2/7
ВВП на душу населения в 2009 году 8676$, ВВП на душу населения в 2017 8664,06$, Как мы видим доходы даже упали... А что происходит с зарплатами? Они просто обесцениваются... Зарплата в 2017 году увеличилась в рублях, но его покупательная способность упала ниже 2009 года, поскольку за эти 10 лет выросли тарифы ЖКХ, цены в магазинах . При этом российский бизнес стал в основном убыточный. Убыточним стал и нефтегазовый бизнес.
1 | 1 Хариулах
Сан хоосорсны учир [66.181.185.177] 2018/2/7
Все потому что бюджет, как личный карман плешивого и его корешей. В нормальной демократической стране хрен ты, без ведома других политических си, будешь кормить сирийский чурок-гостей, покупать стулья за 5 млн и выдавать мерседесы спортсменам-допингистам.
1 | 2 Хариулах
Өм цөм хоосолжээ [66.181.185.177] 2018/2/7
Четверть века назад в 1990 году объем промышленного производства РСФСР был выше, чем у Китая.. всего, ныне огромного, Китая.. просто вдумайтесь в это: Россия производила суммарно всего больше, чем Китай..И где сейчас Китай и где Россия?.. сейчас идет подготовка к очередному мировому технологическому витку и если случится так, что Европа просто откажется от нефти и газа из России, что будет?.. будут электромобили, а практически 90% российской нефти в Германии используется на производства бензина и вдруг он окажется не нужным.. а батареи они из другой нефти делают.. почему в Германии Путин сидел и не мог понять, чем топиться будут германцы, а они снисходительно посмеивались над бестолковым аборигеном из России
1 | 2 Хариулах
Аймшигтай тонолт [66.181.185.177] 2018/2/7
5 млн рублей в минуту: как Россия исчерпала свой резервный фонд. Резервный фонд просуществовал ровно десять лет: в феврале 2008 года в нем было более 3 трлн рублей. 1 февраля он прекратил свое существование, хотя фактически все деньги из него были потрачены еще в декабре.
1 | 2 Хариулах
Хуу цөлмөжээ [66.181.185.177] 2018/2/7
Прошлый год Россия закончила с дефицитом бюджета в 1,3 трлн рублей. В начале декабря 2017 года в Резервном фонде оставалось 994 млрд рублей, а после новогодних праздников правительство отчиталось о том, что фонд был полностью потрачен.
1 | 2 Хариулах
Айкон яаагаад дуугүй бн?? [66.181.185.177] 2018/2/7
летом 2016 года первый заместитель министра финансов России Татьяна Нестеренко заявила, что к концу 2017 года резервы будут истощены, а у правительства не будет больше средств на выплату зарплат госслужащим. Истощение Резервного фонда, по ее словам, могло привести страну к кризису.
1 | 2 Хариулах
Путин авдар хоослов [66.181.185.177] 2018/2/7
Путинская экономика исчерпала не только Резервный фонд, но вся экономика либерально-гайдаровская модель зашла в тупик. Наступает своеобразный юбилей... прошло 10 лет как экономика России попала в застой. А с 2012 года в период самых высоких цен началась деградация экономики. В итоге Россия в экономическом развитии с 2009 года не продвинулась ни на грош... Любые повышения зарплат, пенсий, ничего не дают. Возможности всех видов бизнеса в России исчерпаны, включая и нефтегазовую добычу. Сегодня россияне получают зарплату уровня 2009 года, когда она равнялась, 18638 рублей.
1 | 2 Хариулах
Орос карма хоосров [66.181.185.177] 2018/2/7
Путин өвөө 900 тэрбум доллартай оросын баялгын санг гүвээд сар 2-р сарын 1-нд татан буулгачаад сууж бн.
3 | 1 Хариулах
Зочин [103.212.119.100] 2018/2/7
манай гахай нар шиг оффшорд хийж идээгүй шүү. туршилт, зэвсгийн наймаа хийгээд, энд тэнд хувьцаа болгоод л хаясан байгаа.
3 | 3 Хариулах
Зочин [207.154.241.102] 2018/2/7
ЗҮГЭЭР Л ЯДАЖ Л ЗАРЛАГЫН ПАДААН Ч БАЙХГҮЙ ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРГУУЛААД Л ИДСЭН ГАРУУД. ӨӨРӨӨ ТЭРНЭЭС ИХИЙГ ИДСЭН БОЛОХООР БАЙХ Л ЗҮЙЛ ГЭЭД ТООХГҮЙ БАЙНАШДЭЭ .
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.100] 2018/2/7
дэлхийд ноёрхож, өчнөөн зэвсгийн наймаагаар ашиг олж байгаа байгууллагын улсын хувьд 800 сая, манай 3-хан сая хүнээс хуллгайлдаг 100 саяын хажууд юу ч биш ш дээ.
3 | 3 Хариулах
Зочин [207.154.241.102] 2018/2/7
Юугаа дэмийрээд байгаан!!! 18 ТРИЛЛИОНЫ ӨРТЭЙ БАЙЖ. УУЧЛААРАЙ ӨНӨӨДӨР 20,6 ТРИЛЛИОН БОЛЧИЖ. ЖИЛД 1-2 ТРИЛЛИОНООР ӨР НЬ НЭМЭГДЭЖ БАЙНА. ЗҮГЭЭР Л ИДЭЖ УУГААД Л ДҮЛЖ БАААГААД Л БАЙНА. 800 САЯ ЮУ Ч БИШ ГЭХ ШАААДАГ ГАР ВЭ? ЧИ!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.100] 2018/2/7
ганзориг, сугар нар гээд хөөсөн мантуунууд сөргүүлээд барьцахаа болиоч. ашиг олье гэвэл та нарын хажууд дэлхийг нураагаад ч, сансарт нисээд ч ашгаа хэд нугалаад олно. та нар юу чадах юм улаан хацарлачихаад
0 | 0 Хариулах
Зочин [207.154.241.102] 2018/2/7
ТЭГЭЭД ТИЙМ АШИГТАЙ БОЛ ӨРГҮЙ БАЙХ НЬ ЯАСЫМ? ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ. ӨРТЭЙ ХҮН ӨӨДӨЛДӨГГҮЙ ӨТТЭЙ ЯМАА ТАРГАЛДАГГҮЙ. МОНГОЛ ХЭЛ МЭДЭХ ҮҮ?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.100] 2018/2/7
тэнэг хүн л би хөршдөө хооронд нь алалцах хутга шөвөг зараад баяжчихлаа та нар алалцаад бай би зараад баяжаад байя гэдэг юм байгаа биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [207.154.212.87] 2018/2/7
103.212.119.100 юу ч яриад байгаан. өөрийнхөө хяналтаа ч алдсан галзуу солиотой авгай.
1 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.21] 2018/2/7
ХАА ГАЗРЫН ХУЛГАЙЧУУД АДИЛХАН ДӨӨ!
3 | 3 Хариулах