• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан сонгины ач тус

Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 12
Өдрийн шуудан
Зураг зураг
Улаан сонгино бие махбодиос муу холестериныг ялгаруулж, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг

Эрдэмтэд холестерины хэмжээг бууруулж, зүрхний өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуултын хариуг олжээ.

Газар дундын тэнгис болон Энэтхэгийн оршин суугчдын хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг улаан сонгино бие махбодиос муу холестериныг ялгаруулж, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоосон байна.

Хонгконгийн эрдэмтэд холестерин ихтэй хүнс хэрэглэдэг хүмүүс улаан сонгиныг түлхүү хэрэглэхэд найман долоо хоногийн дараа холестерины хэмжээ 20 хувиар буурсан байжээ.

Үүнээс дүгнэхэд улаан сонгиныг хоолонд тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж болно гэдэг дүгнэлтэд эрдэмтдийн баг хүрчээ.

Улаан сонгиныг газар дундын тэнгис болон Азийн орнуудад ихээр хэрэглэдэг юм.

Учир нь тэндэхийн хүмүүс улаан сонгиныг хорт хавдар тусах эрсдлийг бууруулах, ханиад болон зүрхний өвчнөөс сэргийлэхэд тустай, хамгийн ашигтай ногоо гэж үздэг гэнэ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг