-Ирэх оны төсвөөс 500 сая төгрөг суулгаж өгвөл хүүхдийн эмнэлэг ашиглалтад орох боломжтой-
Монголд бие даасан хүүхдийн эмнэлэг гэж байхгүй. Үүнд санаа зовнисон Ажиа Ринбучий хандив цуглуулж, цусны хавдартай хүүхдийн эмнэлэг барьж эхэлсэн билээ. Энэ ажлыг түүнтэй хамт УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа эхлүүлсэн аж.
Ажиа Ринбучий 2011 онд Монголд ирэхдээ тухайн үед Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбаатай уулзаж, “Монголд хавдрын өвчлөл их байдаг юм байна. Би монгол хүн болохоор монголчууддаа зориулж, хавдрын эмнэлэг барьж өгье. Зөвшөөрөл өгөөч” гэж санал тавьжээ.
Ингээд ярилцаж, хэлэлцээд цусны эмгэгтэй, зовж зүдэрч буй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барихаар эхлүүлсэн байна. Энэхүү эмнэлэг барих ажлыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд барьж байгаа юм.
Тус эмнэлэгт яаралтай түргэн тусламж, мэс засал, хэвтэн эмчлүүлэгчдийн тусгай тасаг, оношилгооны лаборатор, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний тасаг, сургалтын заал гээд бүгд багтсан байна.
2012 оноос эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд 4.1 тэрбум төгрөг шаардлагатай байснаас гурав орчим тэрбумыг нь хандиваар цуглуулж, зургаан давхар барилгыг бүхэлд нь босгосон байна.
Харамсалтай нь үлдсэн нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олдохгүй байгаагаас болж, өнөөдөр энэ эмнэлгийн барилгын ажил зогсонги байдалд оржээ.
Уг нь УИХ-ын дарга төсвөөс 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал гаргаж, Байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Хэрэв энэ мөнгийг төрөөс олгочихвол өвлийн улиралд дотор заслын бүх ажлыг нь хийж дуусгаад ирэх хавар ашиглалтад өгөх боломжтой тухай С.Ламбаа ярьж байна.
Эмнэлгийг барьж дуусвал Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэдэлд өгөх гэнэ. Эмнэлэгт яаралтай түргэн тусламж, мэс засал, хэвтэн эмчлүүлэгчдийн тусгай тасаг, оношилгооны лаборатор, сургалтын заал гээд бүгд багтсан байна.
Мөн 25 ортой нярайн эрчимт эмчилгээний тасаг ч ажиллахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|