Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улсад 21 сая “хүсээгүй охин” байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Эцэг эх нь хүү төрүүлэхийг хүсдэгээс болж шоовдорлогдсон 21 сая охин Энэтхэгт байгааг тус улсын засгийн газрын шинэ тоо баримтад өгүүлжээ.

Жил бүр нийтлэгддэг Энэтхэгийн эдийн засгийн тайланд өгүүлснээр 2017-2018 онд ч энэ хандлага үргэлжилж, гэр бүлүүд хүү төрүүлэх хүртлээ хүүхэд төрүүлсээр байх сонирхолтойгоо илэрхийлсэн байна.

 Өөрөөр хэлбэл хүү төрөх хүртэл төрүүлсэн охид нь гэр бүлдээ ад үзэгдэж, нийгмийн хамгийн муу нөхцөлд амьдрах хувь заяа оноогдож байгаа юм.

Өөр нэг тоо баримтаас үзвэл Энэтхэгийн хүн амаас 63 сая эмэгтэй “дутах болсон” байна. Тодруулбал нас насны ангиллаас жил бүр 2 сая гаруй охид эмэгтэйчүүд хасагддаг нь үр хөндөлт, өвчин эмгэг, амьдралын хатуу нөхцөл, шим тэжээлийнн дутагдал зэргээс болж хорвоог орхидогтой холбоотой гэнэ.

Өв хөрөнгөө зөвхөн хүүдээ залгамжлуулдаг, сүй хуримын зардлыг охины тал гаргадаг зэрэг уламжлалт ёс жаяг нь эмэгтэй хүнийг дорд үзэх нөхцөл болдог байна.

Энэ байдлаас болоод Энэтхэгийн хүн амын хүйсний зохистой харьцаа ч алдагдах болжээ. Тухайлбал тус улсын хамгийн баян чинээлэг мужууд болох хойд Пунжаб, Харянад долоо хүртэл насны 1,200 хүү тутамд 1,000 охин ноогдож байна. Ядуу бүс нутгуудад энэ харьцаа бүр хүнд байгаа нь тодорхой.

 

Эх сурвалж: Time.Com