Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабт болж буй тэмцээнээс урууландаа ботокс шахуулсан 12 тэмээг хасжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Жил бүр Саудын Арабт хамгийн гоо үзэсгэлэнтэй тэмээ шалгаруулах тэмцээн болдог. Саудын Арабыг үндэслэгч хаан Абдулазиз тэмцээнийг анх санаачилж байжээ.

Цөлд болдог байсан тэмцээнийг энэ жил нийслэл Рияд хотын захад зохион байгуулж, төрөл тус бүрийн аварга тэмээнд $5 сая орчим шагнал олгохоор болсон нь энэхүү арга хэмжээний нэр хүндийг өргөсөн байна.

Нөгөө талаар шагналын хэмжээ нэмэгдсэнээр тэмээний эзэд ялахын тулд янз бүрийн арга хэрэглэх нь нэмэгджээ.

Тэмээний гоо сайхны гол үзүүлэлтүүд нь дэлбэгэр чих, том хамар, том уруул байдаг гэнэ. Тэмээнүүдийн эд эрхтнийг зохиомлоор томруулахыг хатуу хориглодог байна. Гэтэл энэ жилийн тэмцээнд уруул, хамар, эрүүнд нь ботокс төрлийн бодис шахаж томруулсан 12 тэмээ илэрч тэмцээнээс хасагджээ.

Тэмцээний ахлах шүүгч Фавзан аль Мади “Тэмээ бол Саудын Арабын билэгдэл болсон амьтан. Өмнө нь бид энэ амьтныг хэрэгцээнээс гаргахын эсрэг тэмцдэг байсан бол өнөөдөр зугаа цэнгэл болгохын эсрэг тэмцдэг болоод байна” гэж Ройтерс агентлагт ярьжээ.

Уг тэмцээн, наадам нь Персийн булангийн бүс нутагт хамгийн томд тооцогддог ба сар орчим үргэлжилж, 30,000 хүртэл тооны тэмээ оролцдог байна.

 

Эх сурвалж: The Guardian