ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

100 жилийн дараа Бельгид анхны чоно үзэгдэж, хонь авлажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

100 орчим жилийн дараа Бельгийн газар шороонд анхны чоно үзэгдэж, цусан зам татуулж эхэлжээ.

Тус улсын Фландерс мужийн зүүн хойд хэсэгт зүүн Германаас гаралтай эм чоно зочилж, фермийн хоёр хонийг барьж, нэг хонийг шархдуулсан тухай орон нутгийн иргэд мэдээлсэн байна.

Наяа нэртэй энэ чоно ирэх тавдугаар сард хоёр нас хүрнэ. Түүнийг зургаан сартай байхад нь Дрездений Техникийн их сургуулийн судлаачид хүзүүнд нь байрлал мэдээлэгч төхөөрөмж зүүн байгальд тавьсан гэнэ.

Харин Наяа өнгөрсөн аравдугаар сард төрөлх сүргээсээ салж, Германыг хөндлөн туулан Нидерландад хүрсний дараа нэгдүгээр сарын 3-нд Бельгийн хилийг давжээ.

Түүнийг Нидерландын хилээс 25 км зайтай Леопольдсбург тосгоны орчимд төвхнөсөн гэж судлаачид үзэж байна.

Наяа Бельгид суурьшсан нь Европ даяар чонын сүрэг шинээр тархаж эхэлсэн тухай мэдээллийн сүүлийнх нь юм. Өнгөрсөн онд Данийн баруун Ютландад 200 жилийн дараа чонын сүрэг бий болсныг эрдэмтэд мэдээлж байв.

“Бид чонон сүргийн их нүүдэлтэй тулгараад байна. 2000 онд зүүн Германд бэлтрэгтэй анхны чонон сүрэг бий болсон. Одоо тэнд тоо толгой нь 74 хүрээд байна. Нидерландын хилийн ойролцоох доод Саксонд 2012 онд ганцхан эмэгчин амьдарч байсан бол өнөөдөр 14 бэлтрэгтэй болжээ” гэж Наяагийн аялалыг судалж байгаа Вагенинген их сургуулийн судлаач Хью Иенсман ярьжээ.

Европт тариалангийн эзгүй хаягдсан газрууд нэмэгдэж, дахин зэрлэгшиж байгаа нь чонын сүрэг өсөх нөхцөл болж байна. Залуус хотыг зорьж, орон нутаг эзгүйрсэн нь ч үүнд нөлөөлж байгаа гэнэ.

Байрлал мэдээлэгчээс авсан дата Наяаг 30-70 км газар нутгийг өөрийн эзэмшил болгосныг харуулж байгаа аж. Наяагийн суурьшсан газар цэргийн зориулалттай бүс нутаг тул хүний хөлөөс хол байдаг. Энэ газар нутагт туулай, буга зэрэг зэрлэг амьтдын үлдэгдэл илрэх болсон нь шинэ чоно зөвхөн гэрийн хонийг авлахгүй байгааг харуулж байна хэмээн Йенсман ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.115] 2018/1/25
mongold bga buh choniig gadaadruu exportloh heregtei!
0 | 1 Хариулах
Зочин [202.21.106.131] 2018/1/24
Монголоос 100 бэлтрэг авсан нь Германдаа бол гайхамшиг.
0 | 0 Хариулах
gt [202.179.25.253] 2018/1/24
hudlaa yriad bgaarai sain ym bolgoniig uursdteigee holboh gd ydchihiimaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.209] 2018/1/24
Chonond hurtel ner uguud. Manaih iim Bolohvii dee. Dulmaa chono geel tee
1 | 0 Хариулах
Зочин [222.109.143.91] 2018/1/23
Чоно ялна! Хахаха
8 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2018/1/24
ХАХА
0 | 0 Хариулах
Орчин үеийн чоно буутай. [202.21.106.122] 2018/1/23
Чоно хонийг барьдаг болохоос, хүн шиг буу гаргаж ирээд авладаггүй
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.61] 2018/1/23
Монголд ингэхэд хичнээн чоно бдын бэ?
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/1/23
mongoloos chono avdag n yamar uchirtai yum bol hajuuhand n oros baihad tertee tergui mongold chono odoo barag duusch baihad
0 | 7 Хариулах
hg [202.179.25.253] 2018/1/24
teneguudee hudlaa yriad bgaarai hezee avj ugultssiin
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.131] 2018/1/23
Монголоос 100 бэлтрэг аваа биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.236] 2018/1/23
Аваа л биз, өгөө л биз. Гайхамшиг уу тэгээд
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.89] 2018/1/23
manaih ch bas czech edrees taxi avaa l biz dee
2 | 1 Хариулах
Зочин [112.72.15.218] 2018/1/23
Чехээс такси биш автобус авдаг байсан биздээ. Намайг жоохон байхад таксинд шар өнгийн газ 24 машинууд автобус гэвэл чехийн улаан алаг кароса билүү явдаг байсан. 30 билүү 53-н кузовны оронд пазын кабин хийцэн нэг гоё машин явдаг байлаа. Тэрүүнд сууж үзхиймсан гэж мөрөөддөг байсан ч бүтээгүй хэхэ
4 | 1 Хариулах
Зочин [112.72.11.111] 2018/1/23
Нэг нь тахь гээд нөгөө такси гэж ойлгоод таарчдээ ккккк
5 | 1 Хариулах
Зочин [66.181.188.209] 2018/1/24
Neg ni yavuulj bhad nuguuh ni oilgohgvi bhin taarch dee
2 | 0 Хариулах
hariult nehsen asuult [66.181.186.61] 2018/1/23
yaagaad surgeesee salaad gon bie gozon tolgoi hari als gazar amidrah boloV? hen tuuniig gomdoov??????
17 | 0 Хариулах
Зочин [103.212.119.181] 2018/1/23
Mongol yalna!
2 | 0 Хариулах
Хаха [27.123.212.137] 2018/1/23
Германчууд хэдхэн жилийн өмнө манайхаас авсаныг хэн хүнгүй мартла гэж үү !
1 | 1 Хариулах
Зочин [112.72.15.218] 2018/1/23
Гэхдээ герман чоногүй ч польш чонотой байсан. Агнахгуй бол польшоос нутаг тэлж германаар дамжаад белгид очиж суурьшихыг чоно элбэг чаднаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.97] 2018/1/23
Boljdee myy chono mini
9 | 0 Хариулах