ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг ЦЭЦЭД ДАХИН гаргалаа!

Ч.Болортуяа
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хандсан тухай мэдээллийг бид та бүхэндээ хүргэсэн билээ. 

Тэгвэл энэ асуудал шийдэгдэхгүй удааширч байгаатай холбогдуулан хуульч  Д.Миеэгомбо өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд дараах хүсэлтийг гаргасныг бид та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна. 


Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт

Хүсэлт хүргүүлэх тухай

Монгол Улсын иргэн Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо бид Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүүд холбогдуулж түүнийг Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлийг тогтоолгохоор 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хүргүүлсэн билээ. Бидний хүргүүлсэн мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Н.Жанцан шалгалтын ажлыг хийж байгаа. 

Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Цэц мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд шалгаж маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар маргаан үүсгээгүй, харин шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан гэдэг тайлбарыг (Н.Жанцан гишүүний туслах) өгч байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн сунгасан гэж тайлбарлаж байна. Энэ заалт нь маргаан үүсгэсний дараа, маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа сунгахаар журамлажээ. Үүнийг буруу хэрэглэж хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр маргаан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан нь,

1.УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээллийг шалгаж маргаан үүсгэхгүй саатуулж үндэслэлгүйгээр сунгасан.

2. Мөн, Б.Наранхүүтэй үнэт эдлэлийн худалдааг удаа дараа хийж байсан талаарх дараах мэдээлэл байгаа юм. Тухайлбал, энэ асуудлыг шалгахаас өмнө, Б.Наранхүүд 450 (дөрвөн зуун тавь) сая төгрөгөөр тариан түрүүтэй манан хөөрөг худалдаж худалдан авч байсан гэсэн мэдээлэл байна.

Хэрэв зээ, Н.Жанцан нь Б.Наранхүүтэй танил бөгөөд үнэт эдлэлийн худалдааны харилцаанд оролцож байсан нь үнэн бол Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т: "Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ" гэснийг хэрэгжүүлэхэд бодит саад үүсгэж болзошгүй юм. Цэцэд уг асуудлаар нэгэнт маргаан үүсвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг татгалзах хуулийн нарийн зохицуулалт руу орох ба энд маргааны оролцогчдын хувийн харилцааг нарийвчлан заагаагүй, зөвхөн садан төрлийн холбоог заасан байдаг. 

Иймд, Та Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасан "Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах..." гэсэн үндсэн чиг үүрэгтэй байдгийг хэрэгжүүлж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-т заасан "Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг баримтлан Н.Жанцанг өөрчилж УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хувийн харилцаа, холбоогүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр шалгалтын ажиллагааг хийлгэхийг хүсье.

Хүсэлт гаргасан,

Д.Миеэгомбо


 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [183.177.109.38] 2018/1/24
ҮГҮЙ ЭЭ ХӨӨРХИЙ ЮУ Ч ОЙЛГОХГҮЙ, ЯРИХ ЮМ БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ СУУГААД Ч ЯАХАВ ДЭЭ ДУНДГОВЬЧУУД УЯАЧ Л ХҮН БОЛ ХЭНИЙГ СОНГОХ ГЭЭД БАЙДАГ НЭГ ТАЛ БИЙ ШҮҮ ХӨӨРХИЙ
0 | 0 Хариулах
Зочин [188.166.25.25] 2018/1/24
Огцорвол бүгд огцрох хэрэгтэй 76 хулгайч.
0 | 0 Хариулах
Зочин [94.21.173.157] 2018/1/23
Ер нь цэцийн гишүүд цааш заалдах газаргүй эцсийн шийдвэр гэсэн шиг илт хууль бус шийдвэр улаан цагаан гаргадаг л юм билээ.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.108] 2018/1/23
НАРАНХҮҮ ГЭЖ МИЕЭГИЙН ХУУРАЙ ДҮҮ , ГАЗРЫН ПАНЗ , АВИЛГЫН МАСТЕР , ХУРАЛДАА СУУДГҮЙ ГАРЫГ БУШУУ ЗАЙЛУУЛААЧ !!! ИЙМ ХҮНИЙГ СОНГОДОГ ДУНДГОВЬЧУУД ХӨӨРХИЙЕӨ !!!
9 | 0 Хариулах
Зочин [69.138.212.141] 2018/1/23
End niigmiig shudarga zuulixhud, setguulxhid l tseverlene. Amjilt
0 | 0 Хариулах
Зочин [94.21.173.157] 2018/1/23
Энэ Жанцан гуай ч Цэцэд байсаар л байгаа юмуу, хугацаа нь аль жилийн өмнө дууссан биш үү. Өдий өндөр настай болчихоод төрийн албыг наймаа хийхдээ ашиглаад л сууж байдаг яасан эдийн шуналт сэтгэл нь багасаж саардаггүй настан бэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.77] 2018/1/23
Цэцийн гишүүнийг авилгадах гээд бгаан болов уу, ккк...
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2018/1/23
Woow Uneheer Mundag. Iim zaluus huuli yost toriig behjuuleh yostoi. Yostoi Mundag.
1 | 0 Хариулах
Зочин [103.10.23.8] 2018/1/23
Bandaashiig bas ogtsruulyaa
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.135] 2018/1/23
УИХ-ын суудал амь зогоож амьдралаа залгуулдаг суудал биш шүү Наранхүү!!! Сүрхий юм бол өөрийгөө аваад явчихаар. Өмнөөс чинь ичиж үхлээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.106.114] 2018/1/23
Нэгийг нь сугалаад хаячихвал бусдыг нь бас нэг нэгээр нь сугалаад эхэлнэ гээд наадуул чинь хөдлөхгүй ээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.41.202] 2018/1/23
Дутуу заяатай Дунд говьчууд гэж зүгээр нэг хэлээгүй юмшиг ээ.
0 | 0 Хариулах
Shudraga baya [202.70.46.20] 2018/1/23
Murat, Bandaashik 2riin ogcoruulah asuudliig hamtad ni oruulaad neg mur shiidvel shudraga bolno.
0 | 0 Хариулах
ббб [202.21.112.4] 2018/1/23
Дундговьчуудын буруу ямар малаа сонгоцын хохино. млд
1 | 0 Хариулах
Borluulagch [103.10.22.58] 2018/1/23
Mi Enkhboldiin borluulagch gazriin naimachin sdaa Narankhuug ene Dundgoviihon uursduu erguulj tatwal taarna
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.117] 2018/1/23
Нэг л амьдарна гэж боддог хүмүүс олон юм. Авилга хээл хахуулиар ажлаа шийдээд сурчихсан. Дараа төрөл буян нүгэл гэж бхгүй л гэж бодоод бдг бололтой
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2018/1/23
Дараа төрөл, буян нүгэл гэхээсээ илүү цаашид үр хүүхдүүд, хамаатан садан нь энэ газар нутаг дээр амьдрах л байгаа даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.176] 2018/1/23
Зөв Наранхүүг татах хэрэгтэй, дэндүү ёс зүйгүй
7 | 0 Хариулах
Зочин [122.201.22.114] 2018/1/23
Манай төр завхарсан байгааг хэлээд байна Ер нь нүүрэн дээр хоер намд хуваагдсан дүр исгээд цаагуураа бүгд холбогдсон новшнууд байгаа аягүй бол хамаатан садан төрөл ч байж мэднэ шүү ийм байхад яаж хариуцлага дэг журам ярих вэ дээ Наранхүүг М Энхболдтой садан төрлийн юм яриад байдаг үнэн ч байж мэднэ шүү
0 | 0 Хариулах
Зочин [122.201.28.4] 2018/1/23
Хоюуланг нь зайлуул
0 | 0 Хариулах
Зочин [180.149.93.14] 2018/1/23
Хууль хөөрөг 2-ын аль нэгийг сонгох хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [103.206.195.233] 2018/1/23
Дүүгүй хуулиараа л үз л дээ. Барахаа байхаараа олон долоо юм донгосож байх юм
1 | 0 Хариулах
zochin [120.142.31.236] 2018/1/23
naranhuug erguulen tataj chadahiin bol mgl tor tsevershij bgaa ym bna gej bodii doo
4 | 0 Хариулах
Зочин [180.149.93.14] 2018/1/23
Улайм цайм хөөрөгний наймаа эрхэлдгийг Монгол даяараа мэднэ
2 | 0 Хариулах
Иргэн [202.21.112.37] 2018/1/23
Дундговьчуудын буруу.
1 | 0 Хариулах
Зочин [27.119.24.241] 2018/1/23
zdaa umaa. zailaachee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.226] 2018/1/23
goviinhon gej bas l sumtai garuud shuu. iim huniig songoj bdg
0 | 0 Хариулах
Зочин [103.213.24.33] 2018/1/23
yugnee bidda mine
0 | 1 Хариулах
Зочин [103.229.176.192] 2018/1/23
Дунд говьчууд нохойн доодхууд тэр чигээрээ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.97] 2018/1/23
Дундговийн дуугуй хар юм ч ойлгодгүй мэдэх ч юмгүй
0 | 0 Хариулах
Зочин [122.202.232.237] 2018/1/23
mongold naadah uvguniig chih huurug nertei avilgal avdgiig buh tuvshind meddeg bolood udaj bna doo
1 | 0 Хариулах
Зочин [122.202.232.237] 2018/1/23
Jantsan metiin yumnuudiig odoo solih bolson.Ali deerees huurug metiin dald avilgaliin uildel hiigeed udaj bgaa sh dee
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.115] 2018/1/23
4 sayiin huurgiig 450 r zarchihdag ni uur zorilgotoi, halhavch tudii naimaa bn l gej harj bn
2 | 0 Хариулах