Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ikon.mn
2018 оны 1 сарын 7
iKon.MN
 

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө Төрийн ордонд амжилттай үргэлжилж байна.

Өнөөдөр (2018.01.07) 14:00 цагийн байдлаар тэмцээний долоо дугаар өрөг эхэлсэн бөгөөд Орхон аймгаас оролцож буй Ч.Самбуудорж, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог, Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа нар эрэгтэй баг тамирчдыг 5 ½ оноогоор тэргүүлж байна.

Харин Баянгол дүүргийн иргэн Я.Номин-Эрдэнэ, Архангай аймгаас оролцож буй Т.Амарзаяа нар 5 оноогоор эмэгтэй тамирчдыг манлайлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.