ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ оны эхний шөнө СУПЕР САР тэнгэрт мандана

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

2018 оны нэгдүгээр сарын 1-ний орой тэнгэрт СУПЕР САР мандана. Дэлхийг сар тэгш хэмтэй бус, зууван замаар тойрдог тул дэлхийд хамгийн их ойртох үед ийм сар үзэгддэг.

Шинэ оны эхний сар ердийн үеийнхээсээ 14 хувь том, 30 хувь тод харагдана гэж NASA мэдээлжээ.

Ойрын хугацаанд супер сар дэлхийд 3 удаа харагдаж байгааг мэргэжилтнүүд “Супер сарны гурвал” гэж нэрлээд байна. Гурвалын эхнийх нь 12 дугаар сарын 3-нд үзэгдсэн бол хоёр дахь нь нэгдүгээр сарын 1-нд үзэгдэж, сүүлийнх нь 31-нд харагдах юм.

Харин сүүлийн супер сар буюу 31-ний сар онцгой байхыг NASA сануулж байна.

Учир нь энэ орой сар бүтэн хиртэнэ.

Дэлхий энэ удаагийн супер сарыг нарны гэрлээс бүрэн халхлах ажээ. Гэхдээ гэрлийн ойлтоос хамаарч супер сар нь харанхуйлахгүй, харин цусан улаан өнгөтэй харагдах гэнэ.

Ийнхүү 2018 оны эхний сарын эхний ба сүүлийн өдрүүдэд хоёр удаа супер сар дэлхийд харагдах гэж байна.

Эх сурвалж: NASA

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.9.41.3] 2018/1/1
Өнөө өглөө (1-ний өглөөний 05 цагийн үед) цонхоор харахад том бүтэн сар гарсан байсан. Гэхдээ супер сар гэдгийг нь мэдсэнгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.228.33.63] 2018/1/1
Өө зайл2, Монголд ер нь дандаа харагдахгүй тал нь таарах юм ааа. Хараал идсэн юм. Ид нар мандаад шааж байх нь байна шд
0 | 3 Хариулах
Зочин [202.9.44.68] 2017/12/31
Utaand haragdahgui shdee UB-chuudee!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.56] 2017/12/31
スーパー
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.63] 2017/12/31
super!
0 | 0 Хариулах
Зочин [172.56.12.30] 2017/12/31
Duper
1 | 0 Хариулах
Зочин [202.179.27.114] 2017/12/31
Computer
1 | 0 Хариулах
Зочин [202.131.247.23] 2018/1/2
Adapter
0 | 0 Хариулах