Шинэ EarthRoamer XV-HD загвартай танилцаарай. Ихэнх хэрэглэгч нар маань үнийг нь лавладаг. Тэгвэл тус машин нь $1.5 сая доллар буюу 3.6 тэрбум төгрөгийн үнэтэй аж.
Суурь загвар нь Ford F-750 гэх ажлын машин бөгөөд 6.7 литрийн V-8 турбо дизель хөдөлгүүртэй. Түүнийг 6 шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулж 330 морины хүчийг дугуй руу дамжуулдаг.
Тулгуур эд ангийн хувьд Michelin XVL гэх 46 инчийн дугуй, FOX амортизатор, хийн пүрш, LED гэрэл, 13,000 кг-ийн гидравлик винч, 30 см газраас тэнхлэг хүртэлх зайтай.
XV-HD гэх энэхүү аварга том эдийн нийт урт 10.5 метр бөгөөд доторх нь люкс зэрэглэлийн тохижилттой.
Түлшний бак нь 435 л багтаамжтай, 1 тонн цэвэр ус хадгалах танктай, дээвэр дээрээ нарны зайн хураагууртай бөгөөд 20,000 ватт лити-ион батэрэйд хураасан цэнэгээ хадгална.
Та хэрвээ түүнийг захиалах бол урьдчилгаа $375,000 долларыг байршуулж захиалгаа баталгаажуулах бөгөөд 2019 оны эхээр таны гарт хүргэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!