• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Чингис хаан одон /Гэрэл зургийг mpa.mn/

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

“Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнажээ. Үүнд:

  1. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
  2. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав,
  3. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  4. Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж,
  5. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  6. УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
  7. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  8. Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,
  9. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
  10. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [182.160.33.103] 2017/11/12
hakuhod ogchihod buruudahgyi baihaa.
0 | 0 Хариулах
haha [202.21.106.105] 2017/11/11
Зи, Бурмаа 2тоо л өгөх хэрэгтэй, хангалттай гавяа байгуулсан хүмүүс, үгүй гэвэл гахай ван Эрдэнэ бж болж бна
0 | 0 Хариулах
Zochin [103.212.119.158] 2017/11/11
darga nar dandaa uurtuu ugchee. ene udaa sportiin judochin ohin Sumiya`d uguh baigaa.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.113] 2017/11/11
Зи-д өгвөл таарна, тэгээд наад одонгоо нэг мөсөн гутаагаад хаячих, эсвэл тэнэг давгаа ч байсан яахав, ялгаагүй л гутаагдана
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.53] 2017/11/11
Нямдорж.Батзандан хоёрт өгөх хэрнгтэй
0 | 1 Хариулах
G.Ganbaatar [66.181.185.229] 2017/11/11
Tor niigmiin nert zutgelten soen gegeeruulegch zohiolch Lodongiin Tudew shig gawyatai hun ene 10 dotor daanch neg algadaa.tiim bolohoir ene erhem ter odong ali hediin awah tsag ni boljee.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.118.230] 2017/11/10
ЗИ эсвэл нэг бөх л биз дээ. хихи
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.163] 2017/11/10
Tuvshinbayr gee biz dee
0 | 0 Хариулах
M [180.149.93.14] 2017/11/10
Зохиолч Л.Түдэв, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хакухо Даваажаргал /50 түрүүлсний дараа/, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар магадлал ихтэй. Мөн Монгол тулгатны 100 эрхэмд орсон хүмүүсээс ч хүртэл магадлалтай байхаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.166.108] 2017/11/10
Жи Түвшинбаяртаа л өгий шдэ ойлгомжтой
2 | 0 Хариулах
хх [202.21.106.105] 2017/11/11
үргэлжлүүлээд бүх жудочдоо гавяат баатар энэ тэр гээд боломжит бүхнээрээ шагначих эртхэн
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.193] 2017/11/10
Залуу эрдэмтэнд өгөөрэй. Их юм хийж байгаа
0 | 0 Хариулах
мм [202.21.106.105] 2017/11/11
боловсролгүй хүн эрдэм мэдлэгийг үнэлдэггүй юмаа миний хүү
0 | 0 Хариулах
Д [202.179.8.182] 2017/11/10
Ховдгийн гай П.Очирбат уу даа...
2 | 0 Хариулах