Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"FIBA 3х3" Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Улаанбаатарт эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад анх удаа "FIBA 3х3" Азийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээн маргааш эхлэх бөгөөд Crocus Event Hall-д гурван өдрийн турш үргэлжилнэ.

Япон, Хятад, Катар, Австрали, Шинэ Зеланд, Казахстан, Туркменистан, Киргизстан, Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг Шри ланк, Бахрейн зэрэг 15 орны эрэгтэй, эмэгтэй шилдэг 24 баг тэмцээнд оролцохоо мэдэгджээ. 

Монголын эрэгтэй баг тамирчид Баасан гарагт эхний тоглолтоо 18:30 цагаас Бахрейны багтай хийнэ.

 

Харин эмэгтэй баг тамирчид Бямба гарагт Хятадын багтай тоглох хуваарьтай байгаа аж.