Аливаа амьд организмд өчүүхэн бага хэмжээгээр шаардагддаг ч, бие махбодын бодисын солилцоонд чухал ач холбогдолтой нэг чухал нэгдэл нь аминдэм юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 20 гаруй төрлийн аминдэмийг судалж, бие махбодод үзүүлэх нөлөөлөл, хоногт хэрэглэх тун хэмжээг тогтоогоод байна.
Хүн хоногт авах шаардлагатай аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд зөв зохистой хооллох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр аминдэмийн бэлдмэл хэрэглэж болно.
Ялангуяа манай орны хувьд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутагдал өндөр хувьтай байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2010 онд хийсэн “Хүн амын хоол тэжээлийн 4-р судалгаа”-аар нийт хүүхдийн 32.4 хувь нь А аминдэм дуталтай, дийлэнх нь А аминдэм дунд зэргийн дуталтай байна. Энэ нь Монгол хүүхдүүд цаг агаарын болон хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч А аминдэмийг зайлшгүй нэмэлт бэлдмэл хэлбэрээр авах шаардлагатай байдаг.
А аминдэм дутахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайшдаг. Мөн нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх эрсдэлтэй байдаг.
А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаан бурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдэлийг бууруулдаг байна.
Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төв дээр очиж өндөр тунт А аминдэмийг жилд 2 удаа заавал уулгах шаардлагатай байдаг. Үүнд:
Эх сурвалж: НЭМҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!