Есдүгээр сарын 26-30 ны өдрүүдэд “Монгол-Хятадын Хоёр Дахь Удаагийн Экспо”-г ӨМӨЗО-ын Хөх Хотод боллоо. Экспод Монголын талаас 383 аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаагийн дээр 40 гаруй орны төлөөлөл, ОХУ улс зочин орноор оролцлоо.
Түүнчлэн манай улсын төлөөлөгчид есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болсон салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдэд оролцсон.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн өндөр түвшний уулзалт”, “Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хонг Конгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг”-ийг нээж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгээс онцлон хүргэж байна.
“Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн өндөр түвшний уулзалт”
Худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны өнө удаан жилийн түүхэн уламжлалтай, найрсаг харилцаатай мөнхийн сайн хөршүүд болох
Энэ бодлогыг манай улсын үе үеийн парламент, засгийн газар тууштай баримталж ирсэн.
Хоёр тал болон гурван талын шугамаар хэрэгжүүлэхээр ажиллаж буй томоохон төсөл, арга хэмжээ олон байгаа нь цаашдын хамтын ажиллагааны төлөвийг тодорхойлж байна.
Эдүгээ манай гурван улс эдийн засгийн хөгжлийн гол стратеги болох
Эдийн засгийн коридорын зорилго нь гурван улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцлийг бий болгох явдал юм.
Эдгээр төслийг бодитойгор урагшлуулах гол хөдөлгөгч хүч нь гурван улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхэн билээ. Эдгээр төслийг бодитойгор урагшлуулах гол хөдөлгөгч хүч нь гурван улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхэн билээ.
Гурван улсын худалдаа аж үйлдвэрийн танхимууд
Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр цаашид ч анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авна.
“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт”-ыг гол сэдвээ болгон хэлэлцэх , гурван улсын ард түмэн, бизнес эрхлэгчдийн хоорондын найрсаг, түншийн харилцааг улам бэхжүүлж, сайн хөрш, сайн түншлэл батжихад ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.
Дээд түвшний уулзалтад ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Чан Жюньжөн, ОХУ-ын Буриадын БНУ-ын Эдийн засгийн яамны Аялал жуулчлалын хорооны дэд дарга С.Е.Мухина, Хятад-Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүлэгч, “Или Ресурс” группийн ТУЗ-ын дарга Ван Вэнвбяо, ОХУ-ын Буриадын БНУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгч П.Эртанов, Хятад-Монголын Бизнесийн зөвлөлийн дэд тэргүүлэгч, “Бугатын ган төмөрлөг Групп” ХХК-ын ТУЗ-ын дарга Чан Вэйшюань нар оролцсон юм.
“Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хонг Конгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг”-ийг нээж хэлсэн үг
2017 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар Монгол-Хятадын худалдааны эргэлт 4.4 тэрбум ам.долларт хүрч, манай улсын гадаад худалдааны 64.4 хувийг бүрдүүлсэн.
1990-2017 оны хооронд БНХАУ-аас нийт 5.1 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалт орсон нь манай улсад орсон нийт хөрөнгө оруулалтын 27.2 хувийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 112 улсаас 2 дугаарт орсон, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд нийт бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 50 орчим хувийг бүрдүүлсэн байна.
бөгөөд компаний тоогоороо 9 дүгээрт, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 11 дүгээрт орж байна.
Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд ӨМӨЗО онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр улсын худалдааны 70 орчим хувь нь тус ӨЗО-аар дамжин хийгддэг, нь ч үүний тод жишээ юм.
Манай улсын зүгээс ӨМӨЗО болон Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүстэй худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд энэ ч үүднээс өөрийн ЕКГ-уудыг байгуулан ажиллаж байна.
Монголын төр, засгаас эрдэс баялгийн нөөц, уул уурхайн түүхий эд дээр тулгуурласан аж үйлдвэрийн цогцолбор, тухайлбал, Ингэхдээ байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагыг тавьж байна.
Уул уурхайн салбараас хараат байгаа нь Тухайлбал, УИХ-аас батласан Аж үйлдвэрийн бодлогын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Манай улсад 70 орчим сая мал бүхий хөдөө аж ахуй, байгалийн гаралтай жинхэнэ органик бүтээгдэхүүн бүхий хүнсний үйлдвэрлэл, асар их нөөц бүхий сэргээгдэх эрчим хүч, өсөн дэвшиж буй банк санхүүгийн салбар, хэрэгцээ шаардлага нь ихэссэн эрүүл мэндийн салбар, үзэсгэлэнт, түүхт байгаль орчинд суурилсан адал явдалт аялал жуулчлалын салбар, асар хурдтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбар, өндөр ашиг бүхий дэд бүтцийн салбар зэрэг маш олон салбаруудад бизнесийн боломжууд бий.
Монгол Улсын Их хурал,
Мөн манай улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд нийслэл
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд төр, засгийн байгууллагуудын уялдаа, хамтын ажиллагаа чухлын зэрэгцээ хамгийн гол нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцаа шийдвэрлэх үүрэгтэй.
Тус гэдэгт миний бие итгэлтэй байна.