Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ намрын шоуны тэсрэлт “Намар” удахгүй болно

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Одоогоос жил гаруйн өмнө Монголын хамгийн сүүлийн үеийн концерт заал нээлтээ хийж, ОХУ-ын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урин нээлтийн элит тоглолт зохион байгуулж байснаас хойш Корпорэйт зочид буудлын концертын танхимд маш олон мэргэжлийн тоглолтуудыг амжилтай  зохион байгуулаад байна.

Монголдоо анх удаа тайз дэлгэц, хөгжим техник тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн стандартад нийцсэн  энэ концертын танхим дэргэдээ “Корпорэйт энтертайнмент” хэмээх мэргэжлийн найруулагч, уран бүтээлчдээс бүрдсэн баг байгуулан үндэсний баяр наадмаар  жуулчид, наадамчин олонд үндэсний язгуур урлаг, өв соёлынхоо гайхамшгийг сурталчлах зорилгоор “Наадам” шоуг амжилттай зохион байгуулсан билээ.

Харин одоо Корпорэйт энтертайнмент багийн дараагийн тоглолт  “Намар” шоу энэ сарын 22-нд болох гэж байна.  

“НАМАР”  шоу тоглолтын гол онцлог нь орчин үеийн хөгжмийн гайхамшгийг үндэсний язгуур урлаг соёлтой хослуулах,  орчин үеийн дэлхийн стандарт бүхий техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Концертын танхимд дуу дүрс дуугаралт гэрлийн эффектийн дээд зэргийн үзүүлэлтүүдийг ашиглан үзэгчдэд маш сонирхолтой тоглолт үзүүлэхээр бэлтгэж байна. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  Монголын язгуур урлагийн сор болсон уран бүтээлчид, орчин үеийн урлагийн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.

Тоглолтод “Дэлхий”, “Тэнгэр аялгуу”, “Алтан Ураг”, “UB drums” хамтлаг, “Natur Dance” продакшн, дуучин Тэнүүн, уртын дууч Э. Баасанжав, Хадгаа циркийн уран бүтээлчдээс гадна олон олон уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн элсний зургаар гайхамшигт бүтээл урлаж үзэгчдэд сонирхуулах аж. 

Шоуны дараагийн хэсэг нь хүлээн авалтын танхимд партигаар үргэлжлэх  бөгөөд  угталтын хэсгээс авхуулан бүхий л зүйлийг үзэгчдэдээ зориулан тусгайлан бэлтгэхийн зэрэгцээ зочдыг  хөнгөн зуушаар дайлж, шар айраг, коктейл шимэнгээ амьд, жааз хөгжмийн аялгуугаар ирсэн зочдын сонорыг мялаах болно. 

Тасалбар нь 60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд энд тоглолтын дарах хүлээн авалтын бүх зүйл багтсан байна.