Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугийн вакцин хийж буй ЭМНЭЛГҮҮД болон ҮНЭ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хүйтний улирал эхэлж ханиад, томууны өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан энэ жил томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхлэх бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад үнийн хувьд бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Харин зарим хувийн эмнэлэгт томуугийн вакцин хийж эхэлжээ.

"Улаанбаатар Сонгдо" эмнэлэг Солонгос томуугийн вакциныг 33 мянган төгрөгөөр хийх бөгөөд 08:30 цагаас 17:00 цагийн хооронд хийлгэх боломжтой.

Мөн "Интермед" эмнэлэг 45 мянган төгрөгөөр, "Баянгол" эмнэлэг 25 мянган төгрөгөөр хийж байна.

"СОС Медика Монголиа" эмнэлэг аравдугаар сарын 1-нээс эхлэн томуугийн вакцин хийх юм байна.

Энэ жил "Гранд мед", "Гурван гал" эмнэлэг томуугийн вакцин хийхгүй аж.

ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ӨМНӨ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

ХӨСҮТ-өөс дараах зөвлөгөөг өгч байна.

Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:

  • 6 сартайгаас -3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
  • 3 -аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:

  •  Уг вакцины найрлаганд орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  •  Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
  • Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа,  дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.

Дархлаажуулалтын дараа илэрч болох  урвал, хүндрэл:

  • Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
  • Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
  • Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно

          Хэрэв  дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Ерөнхий анхаарах зүйлс

Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй

Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.        

Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.