Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийх Зөвлөх компанийг Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалт зарлаад байсан юм. Тэгвэл энэ шалгаруулалтын дүнг Монголбанк өөрийн цахим хуудастаа зарлажээ.
Сонгон шалгаруулалтын үр дүнд активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсын PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. хийж гүйцэтгэхээр шалгарсан байна.
Арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг 2017 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх талаар Монголбанк мэдээлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|