ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Усны тоолуур ухаалаг системд шилжлээ

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын "Дэд бүтэц иженеринг" ХХК болон ОХУ-ын "Арзамас" тоног төхөөрөмжийн үйлдвэр хамтран усны тоолуурыг ухаалаг системд шилжүүлэх шинэ технологийг амжилттай нэвтрүүлж өдөрт 1,000 ширхэг тоолуур хэмжих хүчин чадал бүхий лаборатори Сүхбаатар дүүрэгт байрлах "Pro One" оффиссын байранд нээгдлээ.

Улаанбаатарын усны замбараагүй хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай
 
Гэрэл зургийг mpa.mn

"Нийслэлийн иргэдийн хурал дахь "Аз жаргалтай хот хороо"-ны дарга Р.Дагва "Цэнхэр алт гэх  усны хэрэглээг зөв зохистой болгох чиглэлд нийслэлээс дэмжиж ажиллах ёстой байдаг.

Энэ дөрвөн жил иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийн ажилд усны зөв хэрэглээ буюу цэвэр усыг нийслэлийн иргэдэд яаж хүртээмжтэй ухаалгаар шуурхай хүргэх вэ гэдэг тулгамдсан асуудал болоод байгаа.

Магадгүй ойрын хугацаанд Улаанбаатарын усны замбараагүй хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай.

Тиймээс энэ асуудлыг ухаалгаар шийдвэрлэхэд чиглэсэн ийм лаборатори нээгдэж байгаад тун талархалтай байна" гэсэн юм.

Хэдэн цагт ямар хүчтэй магнитаар үйлчилсэн болохыг тодорхойлно
 
Гэрэл зургийг mpa.mn

"Арзамас" үйлдвэрийн дарга Сурнин Михаил Иванович  "Нэгдүгээрт аливаа усны хэрэглээний мэдээллийг цуглуулахад их хялбар болж байгаа юм.

Хоёрдугаарт тоолуурын заалт үнэн зөв байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн тоолуурын заалтыг өөрчлөх гэсэн оролдлого гарвал шууд төв дээр мэдэгдэнэ.

Хэдэн цагт ямар хүчтэй магнитаар үйлчилсэн болохыг тэр дор нь тодорхойлно.

Гуравдугаарт хэрэглэгчдэд маш амар байна. Хэн нэгэн очоод усны тоолуурыг чинь авъя, цахилгааны заалтыг чинь авъя гэсэн зүйл огт байхгүй болно. Нэмж хэлэхэд энэхүү ухаалаг технологийг ашиглахад маш хялбар үнийн хувьд хямд гэдгийг хэлмээр байна" гэлээ.

 ОХУ-аас Монгол Улсад Суугаа Худалдааны Төлөөлөгчийн Газрын Тэргүүн Васильев Максим Викторович "Оросын технологиийн тусламжтайгаар Монголын "Дэд бүтэц инженеринг" компани технологийн өндөр түвшинд хүрж байгааг харахад баяртай байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Компанийн танилцуулга: Стриж “Аква 1” ухаалаг тоолуур нь ОХУ-ын "Арзамасский приборостроительный завод имени П.И.Пландина” буюу “АПЗ” үйлдвэрийн бүтээгдэхүүн. 1957 онд байгуулагдсан тус үйлдвэр цэргийн болон иргэний гэсэн хоёр ангилалаар үйлдвэрлэл явуулдаг бөгөөд 2014 оноос Монголд тоолуур нийлүүлж эхэлсэн байна.

Дөрвөн жил гаруй хугацааны хамтын ажиллагааны үр дүнд ОХУ-ын "Арзамас" үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар ийнхүү  усны хэрэглээг ухаалгаар хэмжигч тоолуурын телематик удирдлагын төв, угсралт тохируулга, засвар үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж өрхийн усны тоолуурыг алсаас хянах бүрэн боломжтой болж байна.  

"Дэд бүтэц телематик” удирдлагын төвийн хяналтад багтаж байгаа стриж “Аква 1” ухаалаг тоолуурыг тавьсан айл өрхүүд гар утсанд суурилсан аппликейшны тусламжтайгаар ундны усны хэрэглээний мэдээллээ өдөр, сар бүр үнэгүй авдаг болж байна.

Лабораторийн нээлтийн гэрэл зургууд

Гэрэл зургийг mpa.mn

 



   


           

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хэрэглэгч [27.123.214.2] 2017/8/16
Сар бүр хаалга тогшоод усны тоолуураа өгөөч гээд байхгүй амар болох юм байна даа. тавиулчих юмсан.
1 | 0 Хариулах
Зочин [49.0.147.31] 2017/8/17
usnii tooluuraa sms-r yawuuldag shdee
0 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2017/8/16
ӨӨӨ БОЛИЙ БОЛИЙ 2 ЖИЛИЙН ӨМНӨ 200,000 ГААР ТАВИУЛЖ ТӨЛЖ БАРАХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗСЭН, ТЭГЭЭД ТООЛУУРАА ТАВЬЖ БАЙНА ГЭЭД БААХАН ЮМ ЭВДЭЭД ЯВСАН САНГИЙНХАН, САЯХАН ТЭРИЙГ НЬ 150 ААР ЯНЗЛУУЛСАН. БАЙРАНД АМЬДРАХ ГЭЖ САНТАЙ ЖИЛ БОЛГОН НОЦОЛДРХ ЮМАА. ЭСВЭЛ ХУДГААС УСАА ЗӨӨЖ АМЬДАРДАГ ЮМУУ ХААШАА ЮМ. ОДОО БАС ЦАХИЛГААНЫХАН ХАЖУУ АЙЛ ТОГ ТАСДАХДАА МАНАЙХЫГ ХУСЧААД ЯВААД ӨГНӨ. СӨХ ГЭЖ ХЭДЭН ЖИЖҮҮРҮҮДЭЭЧ МАЛЛАЖ ЧАДАХГҮЙ СЭТГЭЛГҮЙ ТЭТГЭВЭРИЙН ӨВӨӨ ЭМЭЭ НАР. ТӨЛБӨР ТАТВАРАА ЦАГ ТУХАЙД НЬ ТӨЛӨӨЛ БАЙХАД ЗААВАЛ ХЭН НЭГ НЬ ОРЖ ИРЖ ДАРАМТЛАНА. ЖИЖҮҮР ЭГЧ ХҮРТЭЛ ИНГЭ ТЭГ ГЭЭД ЗҮГЭЭР Л ХАЖУУГААР НЬ ГЭМГҮЙ ӨНГӨРӨХӨӨР ШҮҮ. ккк СЭТГЭЛ ОНГОЙВ
8 | 0 Хариулах
Зочин [202.179.31.13] 2017/8/16
маш хямд гэдэг нь хэд? ухаалаг ухаалаг бус нь хамаагүй халуун усны тоолуур хаанаас авах уу?
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.197] 2017/8/16
odoo baiigaan muudchaaguil baigashde
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.151] 2017/8/16
Соёлтой улсад энэ тоолуур чинь конторын өмч байдаг бөгөөд айлд үнэгүй тавигддаг юм. Манайд л шахааны юм болчоод байна даа.
9 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2017/8/16
Yuch oilgosongui yun uhaalag, yaaj heregleegee haynah app bga eseh, ymar ch hariult alga
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.222] 2017/8/16
үнэхгүй тавьж өгөх юм бол хамаа алга. мөнгө саахгээд дуракууд чинь
3 | 0 Хариулах
human [49.0.147.31] 2017/8/16
oh dahiad tooluuriig ni solih yum bna l daa, hen negnii business yawaad bgaam bishuu
1 | 0 Хариулах