Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томиллоо

President.mn
2017 оны 7 сарын 28
President.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлах зөвлөх болох талаар олон өдрийн өмнөөс ярьж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Н.Алтанхуягийг өөрийн улстөрийн зөвлөхөөр томилсон байна. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаст дараах байдлаар мэдээлжээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томиллоо.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нь

  • 1981 - 1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш
  • 1990 - 1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга
  • 1992 - 1994 онд "Энэ өдөр" ББХК-ий захирал
  • 1994 - 1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1998 - 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
  • 1999 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 1999 - 2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2000 - 2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга
  • 2001 - 2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  •  2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2006 - 2008 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд
  • 2008 - 2014 онд Ардчилсан намын дарга
  • 2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2012 - 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2015- оноос “Хөгжил -Ардчилал” ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.