ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Далай дор нуугдаж байгаа Зеландиа тивийг судлах анхны экспедиц өнөөдөр замдаа гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үе Австралийн нэг хэсэг байгаад 75 сая жилийн өмнө тасран зүүн хойд зүгт нүүж, 53 сая жилийн өмнө одоогийн байрлалдаа зогссон гэгддэг Зеландиа тив сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа.

Тэгвэл уг нуугдмал тивийг судлахаар Австралийн Үндэсний Их сургуулийн судлаачдын баг өнөөдөр буюу Баасан гарагт замдаа гарчээ. Тэд хоёр сарын хугацаанд 4.9 сая километр квадрат талбайтай Зеландиа тивийг судлах юм.

Хэрвээ бүрхсэн далайн усыг нь зайлуулбал уг тив нь Шинэ Зеланд болон Шинэ Каледоний арлуудыг холбох ажээ.

Зеландиа тивийн гадарга Австралиас салах үедээ сунаж, нимгэрсэн тул усан дор орсон гэдэг. Гэхдээ далайн усыг нь үл тооцвол том хэмжээний хуурай газар далайн ёроолоос дээш өргөгдсөн байгаа юм.

Зеландиа тивийг судалснаар манай дэлхийн тектоник бүтцийн талаар илүү их мэдээлэл илрүүлж, Номхон далайг тойрсон “Галт цагираг” гэгддэг газар хөдлөлт, галт уулын бүс хэрхэн бий болсныг мэдэж болох гэнэ.

Ирэх есдүгээр сард экспедицийн хөлөг онгоц Австралийн Хобартад ирснээр судалгааны эхний үр дүн ил болох ажээ.

 

Эх сурвалж: Mashable