Монголын Скаутын Холбоо Ази Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант зусланг энэ сарын 27-ноос эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа "Монголын Скаутын Холбоо нь үүсгэн байгуулагдаад 26 жил болж байна. Энэ жил хамгийн анхны том арга хэмжээ болох Азийн Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жембориг зохион байгуулах гэж байна.
Жембори нь хүүхдүүдийг байгаль дэлхийтэй ойр байлгаж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Мөн энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуучуудыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм" гэв.
Арга хэмжээнд
Хүүхэд бүхэн эдгээр төвөөр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг, дадал, ур чадвар эзэмшихээс гадна үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, илүү ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болоход туслах юм байна.
Монголын Скаутын Холбоо тус Жемборийг “Go Nomad” буюу “Нүүдэлчдийн зүг” гэсэн уриатайгаар зохион байгуулж нүүдэлчин ахуй соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа аж.
Мөн энэхүү сонирхолтой арга хэмжээг очиж сонирхохыг хүссэн хүн бүхэн “Day Visitor” хөтөлбөрт хамрагдаж, 10,000 төгрөгийн төлбөр төлөөд скаут жемборийн бүсэд зочилж өдөр тутмын адал явдалт амьдралтай танилцах боломжтой гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
Арга хэмжээг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар хамтран зохион байгуулж байгаа бол Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн Газрын Ажлын хэсэг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Ажлын хэсэг байгуулагдан дэмжиж ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!