• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Замын тэмдэг, тэмдэглэгээний ажлын явц 54 хувьтай байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний 6,027 ам метр талбайд Замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ болон босоо тэмдэглэгээг хийлээ.

Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэл тавигдсан Замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг заалтуудыг шинэчлэн угсарч, байрлуулах ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн Улсын их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөнд оролцогчдод зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар”-ыг

  • Монгол наадам цогцолборт 5,
  • Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 12-ыг байрлуулахаас гадна дагуух замуудад нийт 164 тэмдэгт заалт байрлуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Замын тэмдэг,  тэмдэглэгээний ажлын явц нийт дүнгээрээ  54 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.31.42] 2017/7/3
Наадмын өмнө л ажил хийдгээ боль!
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.42] 2017/7/3
Ямар ч жолооч за битгий ингээрэй гэвэл тоохгүй. Харин торгуулиа хараад мөнгөтэй нь яривал өөрчлөгддөг. Үүнийг нүдээр харсан болоод манайх бас тэгэх хэрэгтэй гэж байна. Торгуулаад тэнэг юм шиг яваад байдаг хүн байхгүй бас явуулаад байдаг хууль байхгүй. Тэгэхээр үнэхээр хайр найргүй алхам бүрд нь торгож чадвал хүмүүс дуртай дургүй "соёл"той болж гарцан дээр ядаж зогсдог болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.42] 2017/7/3
Наадахаа зун битгий хийж бай. Цас хайлаад зам нь ил болонгуут зурж бай даа. Тэгээд явган хүний гарц дээр зам тавь өгөхгүй дайраад гараад байгаа машинуудыг хашраад дүрмээ мөрддөг болтол нь торгооч. Камер тавилаа гүйцээ. Та нар камерныхаа мөнгийг дор нь олно. Торгуулийн мөнгөөрөө машины болон явган хүний замаа сайжруул. Үүнийг ганц УБ-т ч биш хаа сайгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Замын цагдаа олон жил байгаад байгаад монголчуудад энэ зэргийн зөрчил гаргахгүй болгож чадахгүй байвал байхын хэрэг байна уу? Зургийг нь аваад л машиных нь номер байхад торгуулийг нь бичээд захиагаар явуулаад бай! Цагдаагийн хамар дор гарцан дээр зам тавьж өгөхгүй байна. Яагаад гэвэл нийтээр тэгж яваад сурчихсан.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2017/7/3
АН юу ч хийж байгаагүй юм байхдаа гэмээр л өөрчлөлтүүд хийгдээд байна шүү. Хотыг явган хүнд зориулж зохион байгуулах хэрэгтэй. Машин бол тэртээ тэргүй ихэснэ, тэр болгонд замаа өргөсгөөд 2,3 давхар зам бариад барагдахгүй тиймээс зогсоолуудыг төлбөртэй болгоод орлогоо хот олон нийтийн транспортод зарцуулах хэрэгтэй - Автобус, Трамвай, Метро, Car sharing, Дугуй түрээс гэх мэт
1 | 1 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/7/3
нэг л их мэдэмхийрсэн улсууд
1 | 1 Хариулах
Зочин [202.179.31.42] 2017/7/3
Үнэн.
0 | 0 Хариулах