Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгуудад онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод машинаар цаг хугацаанд нь тээвэрлэн хүргүүлж өнөөдөр дууслаа.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу энэ сарын 14-ний өдөр эхлүүлсэн билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!