Төв Азийн уулсын бүсэд амьдардаг цасны ирвэс бол арслан, бар, цоохор ирвэс, ягуар гэсэн амьтадтай хамт манай дэлхийн хамгийн том таван муурны төрөлд тооцогддог.
Бусад төрлөөсөө хамгийн нууцлаг, бага судлагдсан нь цасны ирвэс.
Энэ амьтан 12 улсын 1.6 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамран далайн түвшнээс 3,000 метрээс дээш өндөрт, хүчилтөрөгч бага, хатуу ширүүн уур амьсгалтай орчинд амьдардаг юм.
Тоо толгойн хувьд ч цөөрч дэлхий дээр нийт 4,000-6,000 орчим үлдсэн гэгддэг. Тэгвэл энэ ховор амьтны генетикийг анх удаа дэлгэрэнгүй судалсан эрдэмтэд гурван дэд төрөл зүйлээс бүрддэг болохыг нь тогтоожээ. Судалгааны тайлан “The Journal of Heredity” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна.
Эдгээр гурван дэд төрөл нь газар нутгаар дараах байдлаар хуваагдаж байна:
Судлаачдын мэдээлснээр цасны ирвэс нь эдгээр төрлүүдэд хуваагддагийг эртнээс мэдэж байсан ч мэдээлэл хомс байснаас шинжлэх ухаанаар батлагдаагүй байжээ.
Судалгаа ийм хожуу хийгдсэн шалтгаан нь цасны ирвэс алслагдмал, хүрэхэд хэцүү, улс төрийн хувьд тогтворгүй бүс нутгуудад амьдардгаас болсон байна.
Тэднийг ингэж гурван дэд төрөл болж хуваагдахад Алтай, Хималай, Памирын уулсыг говь цөл тусгаарлаж байдгаас болсон гэж эрдэмтэд дүгнэжээ.
Эх сурвалж: NewsWeek
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!