2019/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,656.10₮
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
B30
УЛААНБААТАР
31°
|
18°
14:00
S30
28°
15:00
S30
29°
16:00
S30
29°
17:00
S30
28°
18:00
S30
28°
19:00
S30
26°
20:00
S30
24°
21:00
S29
22°
22:00
S26
20°
23:00
S26
18°
00:00
S29
17°
01:00
S29
16°

QUIZ: Дэлхийн хамгийн хамгийн тодотголтой ДОЛООН НИЙСЛЭЛ

Б.Наран
2017 оны 9 сарын 15
iKon.MN
0/7
1
2
3
4
5
6
7
1
Дэлхийн хамгийн бохирдолгүй нийслэл?
Стокгольм нь Шведийн нийслэл бөгөөд дэлхийн хамгийн бохирдолгүй нийслэл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Стокгольм болон Веллингтон хотууд дэлхийн хамгийн бага бохирдолтой хотуудаар шалгарчээ. Скандинавийн хот 1990 оноос хойш хог хаягдлыг дахин ашиглаж, нийтийн тээврийг сайжруулж, унадаг дугуйгаар зорчихыг сурталчилж, агаарын бохирдлыг 25%-аар бууруулсан юм.
Хельсинк
Нью-Йорк
Стокгольм
2
Дэлхийн хамгийн их салхитай нийслэл?
Веллингтон нь Шинэ Зеландын нийслэл бөгөөд дэлхийн хамгийн салхи ихтэй хот юм. Агаарын теннис, агаарын бохирдлын аль нь ч Шинэ Зеландын нийслэл шиг салхитай газар байх боломжгүй. Америкийн зөөлөн салхитай харьцуулахад тэнд салхи дунджаар 11км/цаг хурдтай байдаг. Фолкландийн арлууд дахь Порт Стэнлийг эс тооцвол Веллингтон нь мөн дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрладаг нийслэл юм.
Улаанбаатар
Веллингтон
Парис
3
Дэлхийн хамгийн хойд хэсэгт байрладаг нийслэл?
Рейкьявик нь Исландын нийслэл бөгөөд дэлхийн хамгийн хойд хэсэгт байрладаг нийслэл хот юм.
Дублин
Москва
Рейкьявик
4
Дэлхийн хамгийн бүгчим халуун нийслэл?
Бангкок ньТайландын нийслэл бөгөөд дэлхийн хамгийн халуун нийслэл хот юм. Энэ хотод жилийн дундаж температур нь Цельсийн 28 градус байдаг. Арван хоёрдугаар сард л бага зэрэг сэрүүсдэг. Нэг, Хоёрдугаар сард агаарын хэм тасралтгүй нэмэгдсээр дөрөвдүгээр сард Монгол хүн хайлах түвшинд хүрдэг.
Бангкок
Сингапур
Тайпэй
5
Дэлхийн хамгийн өндөрт орших нийслэл?
Ла Паз нь Боливын нийслэл бөгөөд дэлхийн хамгийн өндөрт орших нийслэл хот юм. Гималайн уулчдад зориулагдсан гэмээр 3,650 метрийн өндөрт орших Ла Паз хотын гудамжуудаар алхах жуулчдад өндрийн өвчний шинж нийтлэг илэрдэг. 2007 онд FIFA тэмцээн хэт өндөрт болох нь эсрэг багт шударга бус хандсан явдал гэж үзэж Боливийн Ла Паз-д тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.
Катманду
Жакарта
Ла Паз
6
Дэлхийн хамгийн хөгшин бас залуу нийслэл?
Өмнөд Суданы нийслэх хот Жуба нь дэлхийн хамгийн залуу нийслэл хот юм. Харин Сирийн нийслэл Дамаск нь дэлхийн хамгийн хөгшин нийслэл хотод тооцогддог аж. Дамаск бол дэлхийн тасралтгүй хамгийн удаан хүн оршин сууж буй хот юм. Энэхүү хотыг судлахад 11,000 жилийн өмнө хүн суурьшиж байсан ул мөр олджээ. Дэлхийн хамгийн залуу нийслэл болох Өмнөд Суданы Жуба нь дэлхийн хамгийн аюултай газруудын нэг юм. Энэ хотод тусламжийн албан хаагчид буудуулж, хэрцгийгээр хүчирхийлүүлж, бас дээрэмдүүлсээр байна.
Жуба, Дамаск
Дакар, Богота
Каракас, Астана
7
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл?
Улаанбаатар нь Монгол улсын нийслэл бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот юм. Оросын Якутск хотод өвлийн дундаж температур -34 градус харин Улаанбаатар хотын өвлийн дундаж температур -40 градус юм. Хамрын үзүүр мэдээ алдмаар хүйтэн өвөлтэй Монголчууд Дэлхийн дулаарлыг бусад орныхныг бодвол таатай хүлээж авч байгаа байхаа.
Хельсинк
Москва
Улаанбаатар

Түр хүлээнэ үү...
x