УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодоор 2014 оны Төсвийн тухай хуулийн төсөл, түүнийг дагалдах хуулиудыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан тус намын бүлгээс ажлын хэсэг гарч, АН-ын бүлэгтэй санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхээр болжээ.
Тус намын бүлгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн энэ үед төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагыг ЗГ-т тавихаар болсон байна.
Мөн 2014 оны төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Учир нь "Чингис" бондын мөнгийг Монгол Улсын өр гэж үзвэл зайлшгүй төсөвт тусгах ёстой гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!