Улсын заан Цэдэндамбын Баярсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан.
Гэтэл хурал 2017-05-22-ны өдрийн 9:00 цаг хүртэл хойшлогдсон байна. Тэрбээр нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдоод удаж байгаа юм.
Удаа дараа хэргээ буцаалгаж, танил тал, ар өврийн хаалга хэрэглэж байгаа, монгол бөхийн нэр сүрийг унагасан гэгдээд байгаа түүний шүүх хурал нээлттэй болохоор тов зарлагдсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хурал ийнхүү хойшилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!