Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла АНУ-ын хамгийн үнэтэй автомашин үйлдвэрлэгч боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө домогт Форд компанийг зах зээлийн үнэлгээгээр гүйцэж түрүүлсэн Тесла компани Даваа гарагт GM (General Motors) компанийг мөн гүйцэж Америкийн хамгийн үнэтэй үйлдвэрлэгч болжээ.

Теслагийн нэгж хувьцааны үнэ өчигдөр 3.26 хувь өсөж, $312.39 үнэтэй болсноор зах зээлийн үнэлгээ нь $50.887 тэрбумд хүрсэн байна.

Харьцуулбал GM-ийн үнэлгээ өчигдөр $50.886 тэрбум байжээ.

Ингэснээр Теслагийн 2018 онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн машин бүрт ноогдох зах зээлийн үнэлгээний хэмжээ $102,000 болж байгаа бол 2016 онд зарагдсан машин бүрт $667,000 ноогдож байна.

Тэгэхэд илүү олон машин үйлдвэрлэдэг GM-ийн 2016 онд зарсан машин бүрт $5,000-ын зах зээлийн үнэлгээ ноогдож байгаа юм.

Нэг үгээр хэлбэл байгаль орчин ээлтэй эрчим хүчээр ажилладаг автомашины ирээдүйд хөрөнгө оруулагчид илүү их бооцоо тавьж байгаа нь эндээс харагдаж байна.

Цахиурын хөндийн автомашин үйлдвэрлэгч Тесла нь 2017 оны хоёрдугаар хагаст масс зах зээлд зориулсан Model 3 седанаа гаргахаар ажиллаж байгаа. Үйлдвэрээ 2018 онд 500,000 машин жилд үйлдвэрлэх хүчин чадалтай болгох төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн онд тэд 80,000 машин борлуулах төлөвлөгөөтэй байсан ч 76,230 машин борлуулсан юм. Харьцуулбал GM өнгөрсөн жил 10 сая машин зарж, Форд 6.7 саяыг борлуулжээ.

 

Эх сурвалж: Nikkei