Өнгөрсөн хоёрдугаар сард зарлагдаж байсан онлайн телевизийн үйлчилгээг YouTube өнөөдрөөс “YouTube TV” брэндийн дор нээж байна. Сард $35 төлөөд маш олон сувгуудыг үзэж болохоос гадна хязгааргүй “cloud DVR” боломжтой юм. Энэ нь хүссэн сувгаасаа бичлэг хийж интернэтэд хадгалаад дуртай үедээ ухрааж үзэж болно гэсэн үг.
Үүнээс гадна нэг гэр бүлийн зургаан хүн янз бүрийн төхөөрөмжүүд дээр зэрэг ашиглаж болно.
Tv.youtube.com хаягт хандан үйлчилгээг хэрэглэх эрхээ авах юм. Одоогоор АНУ-ын Нью-Йорк, Лос Анжелес, Сан Франциско, Чикаго, Филаделфиа зэрэг том хотуудад нээгдсэн бол удахгүй бүх Америк даяар нээгдэх гэнэ.
Америкаас гадна орших зах зээлүүдэд хэзээ хүрэх нь тодорхойгүй байна.
Гар утсан дээр YouTube TV App нэртэй аппликэшн суулгаад хэрэглэж болох ажээ.
Ийнхүү онлайн видеоны хамгийн том платформ YouTube онлайн стриминг бизнест орж байна.
Эх сурвалж: TheNextWeb
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!