Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

"ОУВС-г түшье гэвэл Төсвийн тодотголоо яаралтай батал"

ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хаврын чуулган эхэлснээр Монгол Улсын Төсвийн тодотголыг хэлэлцэх хариуцлагатай ажил УИХ-ын гишүүдийн өмнө ирээд байна. Хэдийгээр гишүүд төсвийн орлого, зарлага дээр харилцан адилгүй байр суурьтай, асуудлыг тал талаас нь харж ярьж байгаа ч хамгийн гол зүйл бол Олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн зохих үүргийг биелүүлж  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг сонгох явдал юм.

Яагаад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж үү?

Манай улс ОУВС-д гишүүнээр элссэнээс хойш бага орлоготой орнуудад зориулсан хоёр ч төрлийн хөтөлбөрийг нийт 5 удаа авч амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, “Стэнд-Бай хөтөлбөр”-ийг 1991, 2009 онуудад хоёр удаа, “Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр”-ийг 1993, 1997, 2001 онуудад гурван удаа авч хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилсэн. Нийт амласан зээлийн 70.3 хувийг ашигласан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2009 оны “Стэнд-Бэй” хөтөлбөрийн ашиглалт 80 хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт юм. Энэ бүхний дараа Монгол Улсын эдийн засаг сэргэдэг. Мөн нөгөө талдаа Төсвийн салхига бат эрс сайжирч эрсэн түүх бэлхэн байна.

Хэрэв та санаж байвал 2008 оны сүүлээр дэлхийн эдийн засгийн ужгирсан хямрал Монгол улсад нөлөөлж эхэлсэн. Мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ огцом буурч байв. Үүнээс үүдэлтэйгээр төсийн алдагдал нэмэгдэж, гадаад худалдааны тэнцлийн хэмжээ асар их зөрүүтэй гарах болов. Улмаар төгрөгийн ханш гурван сарын дотор 40 хувиар унаснаар улсын гадаад өр огцом нэмэгдэж байлаа. Үүнээс гаргасан гол хүчин зүйл бол ОУВС-ийн “Стэнд-Бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн явдал юм. Тэр үед ОУВС манай талын хүсэлтийг хүлээн авч 18 сарын хугацаатай 229 сая ам.долларын зээл олгох болсон бөгөөд бид богино хугацаанд үр ашиг багатай хөрөнгө оруулалтын зардлыг танаж, төсвийн зарлагыг илүү оновчтой болгож чадсан бөгөөд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хууль батлагдсан нь төсвийн төлөвлөлт, зарцуулалтын механизмыг шинэ шатанд гаргаж, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг татах эрх зүйн шинэ орчин бүрдсэн юм.

Одоо бол бидэнд төсвийн тогтвортой хэзээ хэзээнийхээс чухал болоод байна. Төсвийн тогтвортой байдал гэдэг нь зүгээр ч нэг хуулийн хэллэг биш. Эдийн засгийн ойлголт юм. Монголын эдийн засаг өнгөрсөн гурван жилд байж болох хамгийн ноцтой доголдолд ороод байгаа. Тиймээс л ОУВС-аас энэ хөтөлбөрийг бидэнд санал болгожээ. 

“ОУВС-ийн хөтөлбөр нь эдийн засгийн доголдлыг засахад чиглэдэг” хэмээн МУИС-ийн багш, доктор профессор Л.Оюунтай ярив. Өөрөөр хэлбэл улс төрчид парламент дээр хэчнээн маргаад ч эдийн засгийн доголдлыг засаж чадахгүй. Үүнийг өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Иймээс л Олон Улсын Валютын сантай хамтарч уг асуудлыг шийдэхээс өөр гарц байхгүй юм.

Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал шиг Эдийн засаг нь хүндэрсэн, Төсвийн алдагдал нь эрс нэмэгдсэн улсад зориулсан  таван төрлийн хөтөлбөр ОУВС-д байдаг. Тэдгээрээс Монгол Улс  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “extended fund facility” хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болоод байна. Уг хөтөлбөр нь хугацааны хувьд боломж олгодог. Тодруулбал, 3-5 жил хүртэлх хугацаатай, зориулалт нь  макро эдийн засгийн тогтворжилтыг хангах, бүтцийн өөрчлөлтийн нарийвчилсан зорилтуудыг тодорхойлж хэрэгжилтэд нь сар, улирлаар үнэлгээ өгдөг онцлогтой. Мөн хөтөлбөрт хамрагдсанаар 10 жилийн хугацаатай зээл авч, хүү нь жилийн 2 хувиас ихгүй байх юм. Энэ утгаар нь Монгол Улс уг хөтөлбөрийг сонгосон гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ дурдсан байна.

Эдийн засагч Лагшми, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь Монгол улсын орж болох хамгийн зөв сонголт” гэж нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа мөн дурдсан байна.
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан “Өргөтгөсөн санхүүжилт”-ийн хөтөлбөрийн авсанаар  5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн боломж нээгдэж байгаа юм. Үүнээс эхний хэсгийг нь авах яриа хэлэлцээр амжилттай болоод байна.

Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболдын Япон улсад хийсэн айлчлалаар 850 сая ам долларын зээлийг нааш нь эргүүлсэн. Үүнийг бүтээх гол хүчин зүйл нь Монгол улсын ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон явдал байлаа.  Энэхүү хөтөлбөрийг хэрэгжих хугацаанлд Олон улсын банк санхүүгийн байгууллага, хоёр талт түншүүдээс нийт 1.9 тэрбум гаруй ам.долларыг төсвийн дэмжлэг байдлаар авах боломж бүрдээд байгаа юм. Үүн дээр нэмээд ОУВС-гаас 441.0 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд төлбөрийн тэнцэлд авч Монгол Улс ашиглана. Мөн АХБ-аас төсвийн дэмжлэгт хийт 600.0 гаруй сая ам.долларыг дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар авна. Дээр нь БНСУ-аас 500 сая ам долларын төслийн санхүүжилтийг босгох боломж нээгдэх юм. БНХАУ-тай своп хэлэлцээрийг сунгаж 15 тэрбум Юанийн свот  хэлэлцлийн хугацааг 3 жилээр сунгах юм. Энэ бүх боломж нь Монгол Улсад 5,5 тэрбум ам долларын санхүүжилтийн боломжийг нээж өгч байна. Өнөөдөр биш маргаашийн боломжоо харж ОУВС-ийн хөтөлбөрийг авах Монгол улсад ашигтай гэдгийг УИХ-ын гишүүдийн олонхи нь ойлгож эхлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, “Бид өмнө нь 5 удаа ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж амжилттай ажиллаж байсан туршлага бий. Жил бүхэн ОУВС-аас зөвлөмж хүргүүлдэг. Энэ бол цоо шинэ зүйл биш юм. ОУВС-ийнхан жил бүхэн уулзаж гуравхан шаардлага хэлж байсан юм билээ. Нэгдүгээрт, нэг төсөвтэй бол. Хоёрдугаарт, өндлөр хүүтэй зээл битгий ав. Гуравдугаарт, өндөр зарлагатай төсөв битгий батал. Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдал бидний төсөөлснөөс хүнд байдалд байна. Бид олж байгаа 6 төгрөгнийхөө 1 төгрөгийг зээлийн хүүнд өгч байна. 10 хувийн төсвийн алдагдалтай байна гэдэг нь дайн байлдаантай улсын л түвшин юм. Төсвийн тодотгол гал унтраасан арга хэмжээ битгий болоосой гэж хүсэж байна.” хэмээн ярьжээ. 

Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Төсвийн тодотголын төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсөвтөө тодотгол зайлшгүй хийх ёстой. Хугацаа алдаж болохгүй. Манай намын бүлгийн гишүүдийнх ихэнх нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа” гэжээ.

Товчхондоо энэ УИХ-д цаг алдалгүй, төсвийн тодотголыг баталж, ОУВС-ийн өмнө хариуцлагатай зогсож байх цаг үеийн шаардлага тулгарчээ. Гишүүд олонх нь дэмжиж байна. Одоо тэгвэл төсөв тойрсон элдэв хэрүүл, шүүмжлэлээ зогсоож төсвийн тодотголоо батлах л үлдлээ. 


Эх сурвалж: asuult.mn /Н.Галт/