“Евро-Азийн тээвэр:Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр эхэллээ. Хурлын эхний хэсгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү удирдан явуулж байна.
Олон улсын бага хурлын эхний хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Монгол Улсын тээврийн талаарх төрийн бодлого, түүний хэрэгжилтийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавилаа. Үүгээр бага хурлын эхний хэсгийн хуралдаан завсарлалаа.
Олон улсын бага хурлын ажиллагааг УИХ-ын дарга З.Энхболд нээсэн. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол Улсад суугаа орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон баяр хүргэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!