Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Цахим шилжилт ба Ухаалгаар манлайлах нь” сэдэвт уулзалт арга хэмжээ боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Үүлэн тооцоолол (Cloud), Их өгөгдөл (Big data), Хөдөлгөөнт орчин (Mobility), Нийгмийн системүүд (Social platforms) дээр суурилсан Digital Tranformation буюу Цахим шилжилт бизнесийн бүх түвшинд нэгэнт эхэлжээ. Таны бизнес энэхүү өөрчлөлттэй хэрхэн уялдаж байна вэ? Та бизнесийн стратегиа шинэ орчин нөхцөлд эргэн харсан уу? Өнөөгийн ухаалаг утсаар зэвсэглэсэн хөдөлгөөнт орчинд бизнесээ хэрхэн өөрчилж болох талаар бодож үзэв үү?

Ай Ти Зон компаниас харилцагч байгууллагуудынхаа өмнө тулгараад буй эдгээр асуудлыг оновчтой төлөвлөн, зөв гүйцэтгэхэд нь мэргэжилтнүүдийн зөвлөмжийг хүргэх зорилгоор “Digital Transformation: Powering the Intelligent Edge. Simplifying Business Continuity” сэдэвт уулзалт арга хэмжээг 2017 оны 4-р сарын 4-ний өдөр Шангрила зочид буудалд зохион байгууллаа.

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

Тус уулзалтыг Ай Ти Зон компаниас өөрийн түнш болох энтерпрайз технологийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч Hewlett Packard Enterprise компанитай хамтран зохион байгуулж буй бөгөөд Монголын томоохон компаниудын мэдээллийн технологийн шийдвэр гаргагчид оролцсон юм.

Тус уулзалтаар Hewlett Packard Enterprise компанийн Шийдлийн архитектурч Крис Вонг нь Виртуал орчинд өгөгдөл хамгаалалтыг шинэтгэх нь” сэдвээр тус компанийн Store Once, Veeam, 3PAR гэсэн гурван тусдаа системийг хэрхэн нэгтгэж, цахим шилжилтэд бэлтгэх талаар танилцуулсан бол, HPE Aruba компанийн Шийдлийн архитектурч Винсент Чоу нь “IoТ буюу Юмсын интернэтийн сүлжээний орчинг хамгаалах нь сэдвээр утасгүй сүлжээний дэд бүтцийн шинэ технологийн талаар онцлон танилцуулж, хэрэгжүүлсэн томоохон туршлагуудаа Монгол инженерүүддээ хуваалцлаа.  

Ай Ти Зон компани нь Hewlett Packard Enterprise компанийн албан ёсны түншээр 8 дах жилдээ ажиллаж байна. Тус компанийн 20 жилийн ойн энэ жил тохиож буйтай холбогдуулан хэрэглэгч, харилцагч байгууллагууддаа зориулсан энтерпрайз технологийн хөгжлийг Технологи нийлүүлэгч тэргүүлэгч компаниудын мэргэжилтнүүдээс нь биечлэн сонсож, санал бодлоо чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор уулзалт, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж буйн нэг нь Hewlett Packard Enterprise компанитай хамтарсан “Digital Transformation: Powering the Intelligent Edge. Simplifying Business Continuity” сэдэвт энэхүү өдөр байлаа.

Танилцуулагдсан агуулга:

  1. Modernizing Data Protection in Virtualized environment: Store Once+Veeam+3PAR integration
    Chris Wong (Solution Architect, Hewlett Packard Enterprise)
  2. Intelligent Edge: Protect your network with IoT 
    Vincent Chow (Solution Architect, Hewlett Packard Enterprise )
  3. Aruba Best Practice 
    Turmunkh Bayartsogt (Business Development Manager, ITZone Company)
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.