Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Санкт Петрбургийн метронд болсон дэлбэрэлтэд 11 хүн амиа алдаж, 45 хүн шархджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орон нутгийн цагаар 14:40 цагт ОХУ-ын Санкт Петрбург хотын метронд гарсан дэлбэрэлтэд сүүлийн байдлаар 11 хүн амиа алдаж, 45 хүн шархдаад байна. “Сенная Плошадь” өртөөнөөс “Технологический Институт“ өртөөний чиглэлд явж байсан метронд бөмбөг дэлбэрсний дараа өөр бас нэг өртөөнөөс бөмбөг илрүүлж аюулгүй болгожээ.

 
 
 
 
 
 
 

Шархдсан хүмүүсээс 18 нь эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгааг ОХУ-ын эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгдсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков халдлагыг террорист үйлдэл гэж нэрлэхэд эрт байгааг хэлээд мөрдөн шалгах ажиллагааны дараа албан ёсоор мэдээлнэ гэлээ.

Гэвч зарим хэвлэлүүдэд бичиж байгаагаар дэлбэрэлтийн төв цэгээс Төв Азийн шинж төрхтэй хүний цогцос олдсон гэжээ. Тиймээс Төв Ази гаралтай этгээд амиа золиослох замаар бөмбөг дэлбэлсэн байж болзошгүй байна.

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт болсон Технологический Институт өртөөнд очиж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.

АНУ-ын төрийн департмент Санкт Петрбург хотод халдлага болж, энгийн иргэд амиа алдсан явдалд гүн эмгэнэл илэрхийлээд байна.

Эх сурвалж: Russia Today