Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол болов"

ikon.mn
2017 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлээд байгаа билээ. Энэ талаар "Монголын зэс" корпорацийн зүгээс Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Д.Ганболд нар мэдээлэл хийж байна.

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/647837415401830/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Да.Ганболд: Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол боллоо

"Монголын зэс" корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин: Дөнгөж сая "Эрдэнэт"-ийг 100 хувь төрийн өмчит болсныг албан бусаар хэллээ. Бид энэ талаарх албан ёсны тайлбарыг Төрийн өмчийн хорооноос авах гэсэн боловч хариу өгсөнгүй.

Өнөөдөр болж байгаа процесс бол товчхондоо төрийн дээрэм" гэлээ.

М.Мөнхбаатар "Хуулиараа гомдолтой байгаа зүйлд бүртгэл хийхгүй гэж заасан байдаг. Гэтэл өглөө Пүрэвтүвшин захирал очиж гомдлоо өгсөн байтал шууд бүртгээд авчихсан байгаа юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Ажлын хэсэг байгуулагдлаа гэдгийг бидэнд хэлээгүй, Хэлцэл хийе гэсэн урилга өгөөгүй, утсаар ч мэдэгдээгүй. Энэ хугацаанд бидэнд юу ч мэдэгдээгүй" гэлээ.

Да.Ганболд "Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол боллоо".

М.Мөнхбаатар "Өмнө нь "Эрдэнэт" үйлдвэрийг хүнээр зүйрлэвэл толгойгоо даахаа больсон жижигхэн биетэй байсан. Үүнийг бид цэгцэлсэн. Гэтэл одоо 7-8 дэд захиралтай болгох асуудал яригдаж байгаа юм байна. Тэгэхээр удирдлага нь данхайсан бүтэцтэй болгох гэж байгаа юм байна. Бүтцийн өөрчлөлтийн дагуу маш олон халаа сэлгээ ч явах байх" гэлээ.

У.Бямбасүрэн: Хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу болсон
 
Гэрэл зургийг mpa.mn

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн "Өнгөрсөн долоо хоногт хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу болсон.

ТУЗ өөрсдийгөө томилдоггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаад холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Уг хурлаар "Монголын зэс" корпорацийн 3 хүнийг ТУЗ-аас чөлөөлсөн.

"Эрдэнэт" үйлдвэр бол бизнессийн байгууллага. Бизнесийн байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон хүмүүсийн хувьд ашигтай ажиллуулахын тулд  ажиллаж байгаа. Зарим бүтцийг өөрчилж, шинэчилнэ. Гэхдээ 7-8 дэд захирал тавих асуудал байхгүйг хариуцлагатайгаар хэлье.

"Эрдэнэт" үйлдвэр хоёр улсын хамтарсан үйлдвэр байх хугацаандаа олон улсын гэрээнд заагдсаны дагуу харьцангуй нууцлаг байсныг та бүхэн мэдэж байгаа.

Харин одооноос Монгол Улсын компанийн тухай хууль, Засгийн газрын тогтоолын дагуу ажиллана. Бүтцийн өөрчлөлт зайлшгүй хийгдэнэ. 

Ажлаа хийж байгаа хүмүүсийг халж солино гэсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.Цалинг нь багасгах асуудал байхгүй.

Бүтцийн өөрчлөлт удирдлагын түвшинд хийх нь байж болох асуудал.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу шийдвэрээ гаргаад ТУЗ-д төлөөлөл нь ирж танилцуулдаг байсан. Сүүлд хувьцаа эзэмшигчдийн хурал болсноос хойш анх удаа ТУЗ хуралдах гэж байна.

Эрдэнэт бол Монгол Улсын өмнөө барьдаг байгууллага.
Хувьцаа эзэмшигчдийн хурал холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаад ном журмаараа явагдсан гэж үзээд бүртгэлийн газар бүртгэсэн гэж бид үзэж байна. 

51 хувь гэсэн асуудлыг Монголд байхгүй болсон юм шиг асуудал яриад байгааг худал гэдгийг хэлье.

Стандарт банктай холбоотой маргаан одоог хүртэл эцэслэгдээгүй байна. Хэвлэл мэдээллээр ярих зүйл байна, ярихгүй зүйл байна. Одоогоор энэ процесстой холбож, мэдээлэх нь зохимжгүй байна. Энэ асуудал удахгүй нэг тийш болно. Бид удахгүй мэдээлэх болно. 

Монгол Улсын Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хуулийнх нь хүрээнд биелүүлж байна. Ямар нэг дээрэм биш".

Д.Дэмбэрэл: Хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу явсан эсэхийг Төрийн өмчийн хорооноос асуух хэрэгтэй

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл “Маргаад байгаа зүйл бол дээрэмдүүлээд өмчөө алдчихсан юм гэж. Би тэгж бодохгүй байна. УИХ-ын шийдвэр, заалтын дагуу энэ асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Нэг мэдэгдэхгүй байгаа асуудал бол хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу явсан эсэхийг Төрийн өмчийн хорооноос асуух хэрэгтэй. 

Эрдэнэтийн ажилчдыг халах солих асуудал гарах магадгүй гэж болгоомжлох зүйл байхгүй. Бид цалин багасгах, халах солих зүйл байхгүй. Энэ бол дараагийн асуудал. Харин бүтцийн өөрчлөлт удирдлагын түвшинд хийгдэх үгүй нь байж болох асуудал.

 
Гэрэл зургийг mpa.mn

Одоо ТУЗ шинээр бүрдээд асуудал ярихад хүрвэл энэ асуудал яригдана. Шууд л бүх ажилчдыг халж солих асуудал гарахгүй. Бидний шинээр байгуулагдаж байгаа Эрдэнэтийг шинэчилсэн асуудал хэзээ хуулийн дагуу бүрэн эрхтэй болох вэ гэдэг асуудал бүртгэгдсэнээр албан ёсоор хуулийн дагуу болно. Бүртгэлийн гэрчилгээг сая харууллаа. Тэгэхээр хуулийн дагуу бүх үйл явц явагдаж байна.

Хэлцлийн эхэнд бичиг баримт гарсан асуудал дээр Монголчууд өөрсдөө хэл амаа ололцчих байлгүй дээ.