2019/12/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.52₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
23:00
S31
-15°
00:00
S31
-15°
01:00
S31
-16°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-16°
08:00
S31
-16°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түрээсийн орон сууцанд иргэдийг сугалаагаар биш ЭРЭМБИЙН дагуу оруулна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
 

- БҮРТГЭЛИЙН ТОВЫГ Засгийн газраас түрээсийн орон сууцны санд орон сууц хуваарилсан тохиолдолд албан ёсоор зарлана - 

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн тушаалаар "Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ыг баталсан юм. Энэ журмын дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг квотын дагуу эрэмбэлэхээр тусгажээ. Тухайлбал, өндөр настнуудыг эрэмбэлэхдээ хамгийн өндөр настайгаас нь эхэлж байранд хамруулах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн зэрэг алдалтын хувь хэмжээ, хугацаагаар гэх зэргээр эхэмбэлэх юм.

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй "Шинэ журмын дагуу бид Улаанбаатар хотын 214 айлын орон сууцанд орох иргэдийг эрэмбэлэсэн байгаа. Жишээлбэл, залуу гэр бүлийн ангилалд хүүхдийн тоогоор эрэмбэлэж байгаа, мөн 35 хүртэлх насны иргэдийг залуу гэр бүл гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчдын хувьд, төрд ажилласан жилээр эрэмбэлэсэн. Эрэмбийн шаардлагыг хангасан иргэдийг бид удахгүй дуудаж уулзан, түрээсийн орон сууцанд орох боломжоор нь хангах юм.

Өнөөдрийн байдлаар хот, хөдөө нийлээд 1,516 айлын орон сууцыг түрээсийн санд шилжүүлэн ажиллах юм. Бид цаашдаа 972 айлын оронд сууцыг нэмж барихаар төлөвлөсөн байна. Энэ нь санхүүгийн хувьд шийдэгдсэн. Тодорхой хувь нь түрээсийн орон сууцны санд шилжинэ. Энэ тохиолдолд орон сууцны өрөөний сонголтууд нэмэгдэх юм" хэмээн хэллээ.

Буянт-Ухаа2 хорооллын 3 өрөө байрны сарын түрээсийн төлбөр 411,540 төгрөг байна

Шинэчлэгдсэн журамд төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6,000 төгрөг, орон нутагт 4,500 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосон.

Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулах ёстой аж. Энэ удаад “Буянт-Ухаа2” хорооллын 68.59 мк.в 3 өрөө байранд эрэмбэлэгдэж хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411,540 төгрөг, 3 сарын барьцаа төлбөрт 1,234,620 төгрөгийг ТОСК-ийн дансанд тус тус байршуулах юм. Түүнчлэн цахилгаан болон халуун хүйтэн ус, СӨХ-ны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаасаа хамаарч түрээслэгч нь өөрөө төлөх юм байна.

Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа 2017 оны гуравдугаар сард дуусгавар болно. Дээрх иргэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй бол ТОСК-с түрээсийн материал бүртгэлийн тов зарлахад нэмэлт материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай юм.

Түрээсийн орон сууцны ШИНЭ БҮРТГЭЛИЙН ТОВЫГ Засгийн газраас түрээсийн орон сууцны санд орон сууц хуваарилсан тохиолдолд албан ёсоор ХМХ-р дамжуулан зарлана. Бүртгэлийг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийхээр зорилт тавин ажиллаж байгаа аж. 

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн тухайд

1.    Залуу гэр бүл
2.    Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн
3.    Ахмад настан,
4.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл
5.    Төрийн албан хаагч
6.    Өрх толгойлсон эцэг эх
7.    18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
8.    Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГҮЙ гэдгийг ТОСК-аас сануулж байв.

Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт иргэд 5 хүртлэх жилээр гэрээ байгуулан хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16,000, хөдөө орон нутагт 4,000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар зорилт тавин ажиллаж байна.
 

x