Улсын хэмжээнд даатгалын үйлчилгээ үзүүлдэг 17 компани бий. Тэд оны эхний есөн сарын байдлаар 60.5 орчим тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлсний 16 хувийг жолоочийн хариуцлагын даатгалаас бүрдүүлжээ.
Тухайлбал есөн сарын турш нийт 43948 гэрээ байгуулснаас 23527 буюу 53.5 хувийг нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бүрдүүлсэн байна.
Түүнчлэн энгийн даатгалын компаниуд он гарснаас хойш давхар даатгалд нийт 16.8 орчим тэрбум төгрөг төлсөн тухай Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр, даатгалын хохирол нөхөлтийн түвшин өнгөрсөн оны есдүгээр сард 22.9 хувь байсан бол энэ оны есдүгээр сард 30.5 хувь байсан гэнэ.
Мөн 60.5 тэрбум төгрөгийн хураамжийн 30 хувь буюу 18.4 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт төлжээ. Үүний долоон тэрбумыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд төлсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!