ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн 3.7 сая сонгогчийн мэдээлэлтэй компьютер алдагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Сонгуульд ялсан Кэрри Лам, бусад нэр дэвшигчдийн хамт

Өнгөрсөн Ням гарагт Хонг Конгийн тусгай захиргааны бүс нутгийн удирдагчийг сонгох сонгууль болж, Бээжингийн эрх баригчдын дэмжлэгтэй гэгддэг Кэрри Лам ялснаар тус хот улс анх удаагаа эмэгтэй тэргүүнтэй болсон юм.

Харин сонгуулийн маргааш нь буюу Даваа гарагт сонгуулийн төв байрнаас 3.7 сая сонгогчийн мэдээлэл бүхий зөөврийн компьютер хулгайд алдагдсан нь Хонг Конгийн түүхэнд хамгийн томд орох нууц мэдээлэл алдагдсан хэрэг болжээ.

Алдагдсан мэдээлэл дотор сонгогчдын хувийн мэдээлэл байгаагаас гадна Кэрри Ламд санал өгсөн сонгогчдын нэрсийн жагсаалт байгаа юм байна. Сонгуулийн төв штабын нөөц байранд тооцогдож байсан Лантау арлын AsiaWorld Expo төвийн цоожтой өрөөнөөс хоёр зөөврийн компьютер алдагдсан ажээ.

Цагдаагийн газар хэргийг шалгаж эхэлсэн байна. Сонгуулийн штабынхан одоогоор алдагдсан мэдээлэл тараах оролдлого илрээгүй гээд компьютер дээрх мэдээллүүд кодлогдсон байгаад найдлага тавьж байна гэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [103.229.122.215] 2017/3/28
Neg hyatad mandtugai. Tuurch budilsan bidniigee hurdan negtgeesei
0 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2017/3/28
Хятадын тусгай алба л хулгайлна шд. Хэн хэн Хятадад талтай хандаж байна, хэн дайсагнаж байна гэдэг цэгцтэй бодит мэдээлэл авна гэсэн үг. Яаж ашиглахыг та нар төсөөлөөд үзээ
0 | 0 Хариулах
Зочин [103.23.51.4] 2017/3/28
Батзандан аваад зугтсан байна лээ хараагүйм байхдаа
0 | 0 Хариулах