Бугат хотод хүчтэй дэлбэрэлт болж, орон сууцны барилга нуржээ
Өчигдөр буюу Бямба гарагийн үдээс хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат хотын Түмэд Баруун хошууны нэгэн орон сууцанд хүчтэй дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлтийн улмаас 3 хүн амиа алдаж, 25 хүн шархдаад байна. Урьдчилсан дүгнэлтээр байгалийн хий алдагдаж, дэлбэрсэн гэж үзэж байгаа юм. 83 айлын орон сууц сүйрч, 259 оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгааг албаныхан мэдээлжээ.
Залгаа гурван блок байрны нэг блок нь бүхэлдээ сүйдсэн нь хэр хүчтэй дэлбэрэлт болсныг харуулж байна. Зэргэлдээх байшингуудын цонхны шил хагарсан гэнэ.
Эрх баригчид дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: China Daily News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
