Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Берлин Зоогийн бүх салбараар ‘’Цуйвангийн баяр‘’ зарлаж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 22
Сурталчилгаа

Цуйван хэмээх манай ард түмний хамгийн их идэх дуртай хоолыг ‘’Макс Хүнс’’ ХХК ‘’Берлин Зоог’’-ийн чадварлаг тогооч нар тусгайлан найман нэр төрлийн цуйван хийж 3-р сарын 20-оос 4-р сарын 2-ыг дуустал Берлин Зоогийн бүх салбараар ‘’Цуйвангийн баяр‘’ зарлаж байна.

Та цуйвангийн баярт ирснээр

  • Хавиргатай цуйван
  • Годонтой цуйван
  • Кимчитэй цуйван
  • Ногоон бор гурилтай цуйван
  • Өндөгтэй цуйван
  • Жантай хонины махтай цуйван
  • Үхрийн махтай цуйван
  • Хонины махтай цуйван гэсэн 8н төрлөөр гаргаж байна.
 
 
 
 

Монголчууд үнэхээр баялаг хоолтой ард түмэн. Мах гурил хоёроор л гэхэд олонтөрлийн хоол хийх нь бий. Гуриланд боож жигнээд бууз, элдэж шараад хуушуур, жижиглээд банш, хэрчээд лавшаа.

Цуйванг Монголын үндэсний хоол гэвэл маргаантай байх. Нэрний хувьд Хятадаас гаралтай мөн хятадууд цуйванг анх оруулж ирсэн гэж ч үздэг. Гэвч цуйван хийх орц хийц нь яалтчгүй Монгол цуйван Хятад цуйван хоорондоо ялгаатай. Монгол цуйван зузаан гурил, илүү махтай бүр сүүлтэй ч хийгддэг, харин Хятад цуйванмах багатай гурил ихтэйбайдаг.

Эртний түүхээс таамаглавал Монголчууд бид нар байнга нүүдэллэж амьдарсан ард түмэн он цаг өнгөрөх тусам цуйванг өөрсдийн амьдралын хэв маягт хувьсан өөрчилж хэрэглэж заншин үндэсний хоол мэт хийж идэх болжээ.

Алтай нутагтаа тарьсан гурилаа таван хошуу малын хонь, үхрийн махтайгаа сэгсрэн хийдэг байсан нь лавтай.

 
 
 
 

Цуйван ёстой л нас хүйс, шашин шүтлэг, баян ядуу ялгадаггүй зоог билээ. Гэхдээ хүмүүс янз янзын цуйван таашаадаг.

Жишээ нь, “Махных нь амт гуриландаа шингэж байж л жинхэнэ цуйван болно шүү дээ” гэх хүн таарна.

Цуйвангүй хоолны газрыг хоолны газарт тооцохгүй. Бас хоолны газрын чансааг цуйвангийнх нь амтаар багцаалах нь ч бий. Амттайхан цуйвантай газар хүний хөл үл тасарна. Өндөр гэгч нь овоолсон сайхан цуйван идлээ хэмээн ярьдаг залуус их. Тиймдээ ч манай хөдөөгийн замын гуанзнууд нэр хүнд сайтай байдаг нь учиртай.

Харин манай Берлин Зоогийн цуйвангууд чадварлаг тогооч нарын гарнаас амт чанараа дагаад порц ч ихтэйгээр хийгдэж байна.Та бүхнийг өргөнөөр зооглохыг урьж байна.

Утасны дугаар: 7777-1212

Берлин зоогийн байршил /зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой/

https://business.facebook.com/berlinzoogchain

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.