• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мөсөөр хийсэн сийлбэрийн үзэсгэлэн тавигдлаа

Өглөөний сонин
2013 оны 11 сарын 5
MorninigNews.mn

СУИС-ийн багш Г.Цогбаяр шавь нартайгаа хамтран Монголд анх удаа 42 уран сийлбэрчийн бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.

Үзэсгэлэнд модон, ясан, чулуун, мөсөн, элсэн гэсэн таван төрлийн сийлбэрийн уран бүтээл тавигдсан юм. Тэдгээр 42 уран бүтээлчийн сийлбэр тус бүртээ утга агуулга, хийц загварын хувьд тэс ондоо байсан. 

СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш Г.Цогбаяр нь Япон улсад мэргэжил, эзэмшиж тэндээ сурч, ажилладаг бөгөөд Токио хотын сүмийн сийлбэрийг гардан урладаг нэгэн бөгөөд түүний гарын дор нийт 100 гаруй шавь төгсч гарсан авьяаслаг нэгэн ажээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 2-3-ны өдрүүдэд Уран зургийн галлерейд гарч, энэ үеэр түүний “Уран сийлбэр” номын нээлт болсон юм. Үзэсгэлэнгээр мод, яс, чулуу, мөс, элс гэх таван төрлийн сийлбэрийн бүтээлийг харуулсан төдийгүй өглөө нээлтээ хийснээс хойш зочид тасраагүй бөгөөд Монголд анх удаа мөсөн сийлбэрийн үзэсгэлэн нээгдсэн нь олонд сонирхолтой байсан юм. 

Мөсөөр урласан бүтээлүүд дотроос хамгийн сонирхолтой нь тэмээн сүрэг, эмээл, ардын уламжлалт ахуйн хэрэгслүүд байсан юм. СУИС-ийн багш Г.Цогбаяр нь энэ чиглэлээр 6-8 жилийн турш уран бүтээл туурвиж буй гэнэ. 

Г.Цогбаяр нь Япон улсын Осака хотод болсон Олон улсын модон барималчдын уралдаанд оролцож аварга болсноор тус улсад төдийгүй олон улсад танигдсан уран бүтээлч болжээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг